Аваргууд плэй-оффын хожлоор эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Аваргууд плэй-оффын хожлоор эхлүүллээ

Аваргууд плэй-оффын хожлоор эхлүүллээ

Шайбтай хоккейн ҮХЛ-н (NHL) 2018-2019 оны улирлын плэй-оффын тоглолт эхлээд байна. Өнгөрсөн улирлын стэнлийн цомын эзэн Вашингтон Капиталс баг талбайдаа Каролина Харрикейнз багийг хүлээн авч плэй-оффын эхний тоглолтоо хийв. Тус тоглолтонд Н.Бёкстрём 2 гоол оруулсан бол Ж.Карлсон 3 гоолын дамжуулалт өгчээ. Хэдийгээр энэ тоглолтонд Вашингтон Капиталс баг талбайдаа Н.Бёкстрём, А.Овечкин болон Л.Эллар нарын гоолоор хожил авсан ч тоглолтын 3-р үед бага зэрэг хамгаалалтын алдаа гаргаж 2 гоолыг хаалгандаа алдсан. Хэдийгээр яг өнөөгийн Каролина Харрикейнз баг аваргуудад хүчтэй өрсөлдөөн үзүүлэхүйц баг биш. Гэсэн хэдий ч Каролина Харрикейнз баг өөрсдийн боломжоо зүгээр ч нэг салхинд хийсгэхгүй гэдгийг оруулсан 2 гоолоороо харуулсан. Каролина Харрикейнз багаас өнгөрсөн оны драфтын сонголт Орос рүүки тоглогч А.Свечников Вашингтон Капиталс багийн туршлагатай хамгаалагчдын эсрэг сөрөг довтолгоогоор 2 гоолыг оруулсан. Хоёр багийн цувралын дараагийн тоглолт маргааш Вашингтон Капиталс багийн талбайд болно.

Мөн энэ өдөр Торонто Мейпл Лифс баг Бостон хотын “TD Garden” ордонд талбайн эзэн Бостон Бринс багтай цувралын эхни тоглолтоо хийж 4-1 харьцаатай, Калгари Флэймз талбайдаа 4-0 харьцаагаар Колорадо Эвеланш багийг тус тус буулгаж авсан байна.

Өнөөдөр болох плэй-оффын 1-р шатны тоглолтын хуваарь:

  • Колумбус Блю Жакетс – Тампа Бэй Лайтнинг
  • Питтсбург Пингвинс – Нью-Йорк Айландерс
  • Сент-Лиус Блюс – Виннипе Жетс
  • Вегас Голден Найтс – Сан-Хосе Шаркс
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж