Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд түймэр гарч байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйгээс тодруулахад “Өнөөдөр /2019.4.13/ Бонгд ууланд шар өвс шатаж байгаад мод руугаа орсон. Түймрийг унтраахаар НОБГ-ын гурван анги ажиллаж байна. Дээш машин гарахгүй байгаа тул бид явганаар очиж унтраахаар ажиллаж байна” гэлээ.
13.50 цагт:
Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага 11:17 цагт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өгөв
17.00 цагт
Богд Уулын Соёмботой ууланд өнөөдөр 11:17 цагт гарсан түймрийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, бүрэн унтраалаа.
Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ