Үр шилжүүлэн суулгах төвийн эмч 49 хүүхдийн эцэг болжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Үр шилжүүлэн суулгах төвийн эмч 49 хүүхдийн эцэг болжээ

Үр шилжүүлэн суулгах төвийн эмч 49 хүүхдийн эцэг болжээ

Нидерландын Роттердам хотын нэгэн үр шилжүүлэн суулгах төвийн эмч өөрийн үйлчлүүлэгчиддээ нууцаар өөрийнхөө үрийг суулгаж 49 хүүхдийн эцэг болсон байжээ.

Тодруулбал,  өөрийгөө “үр шилжүүлэн суулгах салбарын анхдагч” гэдэг байсан Ян Карбаат гэх эмч нь 2017 онд 89 насандаа таалал төгссөн бөгөөд түүнийг нас барахын өмнөхөн эмнэлгээр нь үйлчлүүлсэн эцэг эхчүүд болон тэдний  хүүхдүүд анх шүүхэд хандсан байна. Ингээд Нидерландын шүүхээс гомдлын дагуу эмчийн хүүхдүүдэд ДНК-ийн шинжилгээ хийх шийдвэр гаргажээ. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах хугацаа дуустал шинжилгээний хариуг нууцлах ёстой байв.

Мөрдөн шалгах ажиллагаа ч дуусч өчигдөр /2019.04.12/ энэ хэргийн үнэн мөнийг олон нийтэд зарласнаар Карбаат эмч 49 хүүхдийн эцэг мөн болох нь батлагдаж, олон хүний эргэлзээг тайлжээ. Хүүхдүүдийн зарим нь эцэгтэйгээ тун адилхан төдийгүй жинхэнэ эцгээ олж чадсандаа баяртай байгаа тухайгаа ярьжээ.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж