О.Анужин Монгол Улсын Соёлын элч болов

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

О.Анужин Монгол Улсын Соёлын элч болов

О.Анужин Монгол Улсын Соёлын элч болов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гавьяат жүжигчин, балетчин Отгонтөгсийн Анужин, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консул Евгений Алексеевич Кузьмин нарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг нь өчигдөр гардуулан өгөв.

Дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр тэмцээний Гран при, 2015 онд Токио Сити балет тэмцээний 3 дугаар байрыг эзэлж байсан залуу уран бүтээлч юм.

Өргөмжит консул Е.А.Кузьмин нь “Монгол-Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн яармаг, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хоёр орны хүмүүнлэг, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх чармайлттай ажиллаж ирсэн билээ.

МУГЖ О.Анужин, Өргөмжит консул Е.А.Кузьмин нар нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж