Цадигаа алдсан улс төр

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Цадигаа алдсан улс төр

Цадигаа алдсан улс төр

УИХ-ын гишүүдийн улс төр цадигаа алдаж байна. Хууль хэлэлцдэг танхимд биенээ гутаан доромжилсон үгийг эрээ цээргүйгээр хэлдэг болов. Түүнийгээ шударга ёсны төлөөх тэмцлийн нэг хэлбэр гэж үздэг бололтой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий дэд хороо байгуулан ажиллах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ –ын гишүүн Ж.Батзандан  О.Баасанхүү гишүүн рүү давшлав.

Тэрбээр “О.Баасанхүү бол Б.Хурцтай нийлж түр хороог байгуулахын эсрэг хоёр жил явсан хүн.  Аргаа бараад би О.Баасанхүүг Б.Хурцын машины хонины хонхорт явсан хоргол юм аа гэж хэлж байсан. Монголын ард түмний эсрэг явдаг О.Баасанхүү баас болно. Эрдэнэтийн ард түмний эсрэг явдаг О.Баасанхүү удахгүй Эрдэнэтээс хөөгдөнө.  Би энийг мэдэж байна. Монголын шударга ёсны эсрэг явдаг О.Баасанхүү баас юм.  О.Баасанхүүгийн найз нар цогцос хаясан юм.  О.Баасанхүү бол эрүүдэн шүүлтийг хамгаалж, өмгөөлдөг баас юм, хог юм “ гэж доромжилсон юм.

Ж.Батзандан гишүүний хувьд зөвхөн О.Баасанхүү гишүүн рүү ийн "халдаж" буй юм биш. Өмнө нь М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлөхийн тулд гэр бүлийнх нь хүнийг хүртэл оролцуулж, "М.Энхболд дарга аа, таны эхнэр манай нутгийн эгч, тэр эгчийг би зовоохгүй, муу хэлэхгүй. Та бол манай нутгийн хүргэн. Гэхдээ ийм хүргэнтэй байгаа даа би сэтгэл зовж байна. Та УИХ-ын даргаасаа буугаад өг" гэхчлэн улс төр хийж байсан билээ.

Харин УИХ-ын дарга асан М.Энхболд тухайн үед "Ж.Батзандан бол хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг хүн. Асуудал ярихаар алга болдог. УИХ-аар ЖДҮ-г ярьж эхлэнгүүт картаа сугалаад гараад явсан. Асуудал хэлэлцээд дуусахаар орж ирсэн.

Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах үеэрээ Ж.Батзандан гишүүн долоо, найман хүмүүсийн хамтаар миний өрөөнд орж ирээд тэнд асуудал үүсэхэд цэнхэр малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд зугтаасан. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон жагсаалыг өдөөчхөөд бас зугтааж байсан.  Манай намын байрыг шатаахад оролцож л явсан. Ахынхаа тухай яриад, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай надтай яриад намынхаа эсрэг гарын үсэг зураад явж байсан хүн. 60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Аягүй бол 2020 онд манай намаас УИХ-д нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй" гэх хариуг дайж байсан удаатай.

Өөрөөр хэлбэл, Ж.Батзандан гишүүний хувьд амин хувийн эрх ашгийнхаа төлөө хэнийг ч баас болгож мэдэх тийм л "шударга" улстөрч гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж