НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол маргааш буюу дөрөвдүгээр сарын 14 -нд "Боловсрол" телевизээр шууд явагдана.
Иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм.
Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 70 сая төгрөг байх аж.