Төрийн мөнгийг хувьдаа авсан албан тушаалтныг чөлөөлөв | News.MN

Төрийн мөнгийг хувьдаа авсан албан тушаалтныг чөлөөлөв

Төрийн мөнгийг хувьдаа авсан албан тушаалтныг чөлөөлөв

Төрийн мөнгийг хувьдаа авсан албан тушаалтныг чөлөөлөв

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод холбогдох асуудлыг хяналт шалгахад тэрбээр мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй байна.

Мэдүүлээгүй хоёр аж ахуйн нэгжтэй 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгүүлсэн  нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрлээ.

Түүнчлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон юм.

Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг  үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-13 202.126.89.185

Дэд сайд нь энэ тухай их л анхааруулж байсан даа ! Хууль бус юм битгий хий гэж

Avatar

Иргэн 2019-04-13 202.9.44.96

Социализмын үе байсан бол наад балай авгай хамгийн багадаа 5 жилийн ял авах байлаа. Ингэж ажлаас халсан дүр эсгэхээр ялыг нь ѳгч хѳрнѳгийг нь хурааж улсыг хохиролгүй болгох ёстой.

Avatar

Archaagui yuma 2019-04-13 183.107.187.232

Ajlaas ni halahiig shiitgel gej yaridagaa bolih heregtei, harin tolgoig ileed yavuulsantai adil, shiitgel bol horih esvwl hohirlin hemjeeg tootsoj heden dahin nugalj dahij tiim zavhral gargahaargui mungun torguuli tavih heregtei

Avatar

иргэн 2019-04-13 202.179.27.211

Төрийн мөнгийг Хувьдаа завшиж Улсад хохирол учруулсан Гэмт хэрэгтэнд Сахилгын шийтгэл оноож байдаг манай Хууль Шүүхийнхэн ч дээ ёстой Ялзарзсан газар болж дээ

Avatar

Зочин 2019-04-13 66.181.161.62

Сахилгын шийтгэл бишээ, наадах чинь өмч ашигласан эрүүгийн гэмт хэрэг байна шдээ!!! Ингээд өөгшүүлээд байхаар чинь бусад нь мөн л идээд салахгүй шүү дээ!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж