11 тэрбумын нөхөн төлбөрт 11 саяыг төлөх үү?

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

11 тэрбумын нөхөн төлбөрт 11 саяыг төлөх үү?

11 тэрбумын нөхөн төлбөрт 11 саяыг төлөх үү?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Туул голын бургасыг хядсан Зүүнбаян рэфайнери компаниас 11 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт нэхэмжилнэ гэдгээ мэдэгдсэн ч тус компанийн захирал О.Сайнбаяр энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ.

О.Сайнбаярын тайлбараар бол тус компани 6891 м2 талбайг хамарч байсан бургасны нөхөн төлбөрт 11.1 сая төгрөгийг Нийслэлийн Байгаль орчны газарт тушаасан, бургасын нөхөн сэргээлтэд 20 орчим сая төгрөг төлсөн гэнэ. Туул гол дагуу 1387 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Зүүнбаян рэфайнери ХХК руу дайрч байгаа нь улс төрийн зорилготой. Хэрэв Зүүнбаян рэфайнери компанийн барилгыг буулгана гэж байгаа бол бусдыг ч бас буулга. Тэр цагт бид буулгана” гэж хариу тайлбар хийгээд байна.

Хэд, хэдэн сайдын гар дамжин, маргаан дагуулж буй эл асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр чухал болж байна.

Учир нь тус компанид Туул голын дагуу аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх газрын зөвшөөрлийг 2008 оны наймдугаар сард тухайн үед Байгаль орчны сайдаар Г.Шийлэгдамба ажиллах үед олгогджээ.

Түүнээс хойш зургаан ч сайд солигдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг ажиллах үед хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр газрынх нь зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. Гэвч барилгаа барьсан. Энэ үед нь Байгаль орчны дэд сайд Ц.Батбаяр нийслэлийн Хан-Уул дүүргийн газрын албаныхантай хамтдаа очиж, барилга барихгүй байх шаардлага тавьж, газрынх нь зөвшөөрөл цуцлагдсаныг сануулсан ч хүлээн аваагүй байдаг. Иймээс талуудын маргаанд шүүх цэг тавих шаардлага үүсэж буй.

Гэхдээ байгаль орчны эсрэг үйлдэгдсэн хэргүүдэд салбарын яам нь гол төлөв ялагдах нь олонтаа.

Ер нь аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаа хууль эрх зүйн хүрээнд нь хэрэгжүүлж ажиллахгүй бол хэдэн арван тэрбумын хохирлыг хүлээх эрсдэл байгааг энэхүү маргаан харуулж байна.

Дээр нь зөвшөөрөл олгодог төрийн байгууллагууд, мөн хяналт тавьж ажиллах ёстой байгууллагууд нь ажлаа хийсэн шиг хийдэггүйгээс ниргэсэн хойно нь хашгирна гэгч болж буйн олон, олон гашуун сургамжийн нэг энэхүү үйл явдал боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж