10 сая гаруй төл бойжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

10 сая гаруй төл бойжиж байна

10 сая гаруй төл бойжиж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр энэ жил төллөх малын 35.7 хувь нь буюу 10.6 сая гаруй хээлтэгч төллөжээ. Ингэснээр 10.4 сая гаруй төл бойжиж байна. Энэ нь мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.5 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд 18.2 сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 80 сая давсан ч жил бүр 10 сая гаруй толгой малыг хүнсний зориулалтаар ашигладаг. Иймээс ойрын жилүүдэд Монгол Улсын мал сүргийн тоо 60 сая гаруй тоо толгойд хэлбэлзэх болсон. Судлаачид мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд одоо малын тоо толгойг өсгөхөөс илүүтэй чанарт анхаарах шаардлага тулгарсныг сануулах болсон. Өндөр үр ашиг өгөх мал аж ахуйг хөгжүүлснээр энэ салбарын нэмүү өртөг нэмэгдэж, эдийн засгийг солонгоруулах олон жилийн мөрөөдөл биелнэ гэж үздэг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж