Жирэмсний иог төрөх айдас болон хүндрэлийг багасгадаг

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Жирэмсний иог төрөх айдас болон хүндрэлийг багасгадаг

Жирэмсний иог төрөх айдас болон хүндрэлийг багасгадаг

Хүүхэд эхийн хэвлийд байхад ээжийн сэтгэл санаа ямар байна, хүүхдийн зан ааш тийм байдаг гэдэгт итгэдэг үү? Энэ ер нь хэр үнэн бол?

Ингэдэг гэнэ ээ………..

Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон тэр мөчөөс л оюун ухааны хөгжил, зөн төлөвийн хүмүүжлийнх нь суурь тавигддаг байна. Мэдээж хэвлий дэх хүүхэд маань өөрийнхөө оюун ухаант үйлдлээр биш, ээжийнхээ сэтгэл хөдлөлөөс  ирж байгаа мэдээллээр дамжуулан тэдгээрийг өөртөө суулгадаг байна. Нэг үгээр юм бол ээж инээхэд  хүүхэд инээх  гэдэг мэдрэмж, мэдээллийг өөртөө суулгаж авдаг байх нь. Маргахын аргагүй ч юм шиг. Аав нь ажлаас орж ирлээ гээд ээж нь баярлахад хүүхэд хөдөлдөг ш дээ.

Ер нь бол эрдэмтэд  хүүхэд гэдсэнд байх үед ээжийн зан ааш болоод сэтгэл санаа ямар байснаас шууд хамааран хүүхдийн зан ааш тэгж бүрдэж эхэлдэг гэдгийг олон олон судалгаагаараа батлаад, баталсаар ч байгаа юм байна.
Гормоны өөрчлөлтөөс болоод жаахан юман дээр уурлаж, уйлж, гомдож, хашгирч, тэгснээ би хэзээ ийм байлаа гээд хаяа өөрөөсөө айх жишээний тийм ээ.

Энэ бүх сэтгэл хөдлөлийн мэдээллийг гэдсэн дэх baby нар маань мэдээд сураад байж байдаг байх нь. Тиймээс тулгар биетэй байхдаа сэтгэл санаагаа хамгийн байж болох тайван амгалан, эерэг байлгах хэрэгтэй гэнэ.

Энх амгалан хаан шиг сайхан инээж ханиагаад тайван амгалан байхад ИОГ №1 гэнэ дээ.
Жирэмсний иог нь хүүхэд тээж байх хугацаанд төдийгүй төрөлтийн явцад болон төрсний дараа ч эх хүүхдийн аль алинд нь их өгөөжтэй.

Яагаад вэ? Жирэмсний иогийн хөнгөн, хялбар дасгал хөдөлгөөн нь биеийн өөрчлөлт, нойр, нуруу, хөл ядрах чилэх асуудлуудыг шийдэхээс гадна төрөлтийн дараах шинэ нөхцөл байдлуудад эх хүүхэд хоёрыг бэлтгэж өгдөг. Бас амьсгалын зөв техник сурснаар ургийг энх тунх, тайван амгалан тээж, эрүүл зөв амаржихад бэлддэг байна.

Бас нэг сонин зүйл байдаг даа. Зүв зүгээр сууж байснаа гэнэт айгаад ч байгаа юм шиг, санаа зовоод нэг тийм түгшүүртэй мэдрэмж төрдөг. Энэ хоосон айдас, түгшүүр, санаа зовнилыг ИОГ л байхгүй болгодог байна. Мөн хэвлийн булчинг чангалж, аарцагны хэсгийн ясыг бэхжүүлснээр төрсний дараа хуучин галбиртаа эргэж ороход ч хурдан, хялбар байна.

Хэрэв та ТУЛГАР БИЕТЭЙ бол Соёл Велнесс Төвийн Жирэмсний иогын сургалт ТУЛГАРАХ АСУУДЛУУДАД тань тус болох юм шүү.

Соёл Велнесс төв-Жирэмсний иог-Хүчилтөрөгчийн өрөөнд
Бүртгүүлэх: http://soyol.mn/more/prenatal-yoga
Утас: 7700 9966 /2/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж