Грект гурван эцэг эхтэй хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Грект гурван эцэг эхтэй хүүхэд мэндэлжээ

Грект гурван эцэг эхтэй хүүхэд мэндэлжээ

Нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн грек, испани эмч нарын тусламжтайгаар 32 настай грек бүсгүй өнгөрсөн мягмар гаригт гурван эцэг эхийн ген бүхий 2,960 гр жинтэй эрэгтэй хүүхэд төрүүлжээ. Энэ нь тус улсын хувьд анхны тохиолдол болсон талаар Iefimerida.gr мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.

Амьдралын хүрээлэнгийн захирал Панатачис Псатсад энэ нь анагаахын шинжлэх ухааны түүхэнд шинэ алхам болсныг тэмдэглээд, үргүйдлийн улмаас шаналж яваа, өөрсдийн гентэй хүүхэд төрүүлэхийг хүсдэг олон хосод туслахыг хүсч буйгаа мэдэгджээ. “Emryotools” компаниас 24 эмэгтэй эмнэлзүйн туршилтад оролцож, найман үр хөврөлийг суулгахад бэлэн болоод байгаа талаар мэдээлсэн байна.

Мексикт одоогоос гурван жилийн өмнө анхны гурван эцэг эхтэй хүүхэд мэндэлжээ. Йордан гаралтай эмэгтэй хүнд өвчтэй тул түүний ДНХ-г хүүд удамшуулахгүйн тулд урагт өөр нэгэн бүсгүйн ДНХ-г ашигласан байна. Шинжлэх ухааны “The New Scientist” сэтгүүлд тэмдэглэснээр, Америкийн “New Hope Fertility Center”-ийн Жон Чанаар удирдуулсан эрдэмтэд тээгч эхийн өндгөн эсийг авч, өөр нэгэн эхийн умайд суулгасны дараа үр тогтоож, эргээд тээгч эхийн умайд өсгөсөн ажээ.

Уг мэс ажилбарыг АНУ-д хийхийг хориглодог учир эрдэмтэд Мексикт очиж ажилласан байна. Дэлхийн олон улс оронд генийн мутаци үүсгэдэг гэж үздэг энэ технологийн дүнд шинэ мэндэлсэн хүүхэд эхийнхээ генийн гажуудлыг аваагүй болохыг эрдэмтэд мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС, New Scientist

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж