Монголд сайхан амьдрахаар Японоос ирсэн залуу хос

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Монголд сайхан амьдрахаар Японоос ирсэн залуу хос

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


“Ц.НЯМДОРЖ САЛБАРЫНХАА ЗАВХРАЛЫГ МЭДЭЭГҮЙ ГЭДЭГ НЬ ХУДЛАА”

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хуульд заасны дагуу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар нийгмийн анхааралд буй олон асуудлыг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Мөн УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, хуулийн засаглал болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцолсон спикерийн үгээс харахад ажил хэрэгч чуулган болох нь гэж дүгнэхээр байна. Таны хувьд хаврын чуулганы өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ эв нэгдэлтэй байж нийгэмд бий болсон олон асуудлыг нэгдсэн бодлогоор зөв гаргая гэдэг санааг ерөнхийдөө хэллээ. Нийт массын дунд манай намын нэр хүнд нэлээд уналаа. УИХ-д сонгогдсон гишүүдийн биеэ авч явах байдал, гишүүнийхээ үүргийг хэрхэн биелүүлж байгаа зэрэг аль аль талдаа цаашид анхаарч, хариуцлагаа нэмэгдүүлэх талаар УИХ-ын дарга болон бүлэг дээр ч нэлээд яригдлаа. Энэ бүхнийг хангаж чадвал ажил хэрэгч чуулган болно гэж найдаж байна. Бидэнд маш бага хугацаа үлдлээ. Энэ богино хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хаа хаанаа л харж байна.

Дэлгэрэнгүйг  ЭНД дарж уншина уу.

Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛЫН ТӨР Ш.БАТХҮҮД ӨРӨӨ ТӨЛСӨН

Эдийн засагч, судлаач Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та танхимын ерөнхийлөгчийн ажлаа өгөөд хоёр сар болж байна. Ажлаа өгөөд хэсэг амарч байна уу. Эсвэл компанийнхаа ажилд  оров уу?

-Эрдмийн ажил дээрээ сууж байна. "Бүртгэлд суурилсан татварын системийн өөрчлөлт" гэсэн сэдвээр эрдмийн ажил хийж байгаа.

-Таны байнгын ярьдаг  “уйтгартай” сэдэв байна?

-Татвар бол өөрийн онолтой, өөрийн гэсэн зарчмуудтай. Татварын есөн том онол байдаг юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дагаад эдгээр онол хувьсан өөрчлөгдөж байдаг. Уг нь бүх хүний амьдралд хэрэглэгддэг онол.

-Танхимын ерөнхийлөгчийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болсон. Ний нуугүй хэлэхэд улс төр орчихов уу даа гэсэн хардлага төрсөн шүү?

-Танхимын ерөнхийлөгчийн суудал их гоё харагдсан байх. Өрсөлдөөн явагдсан, сонгууль болсон. Ерөнхийдөө цоохор морины наймаа болсон. Болоод өнгөрсөн зүйлийн араас нь элдэв зүйл ярих дэмий. Шинэ ерөнхийлөгчөө сонгочихлоо. Одоо тэр хүний хийх ажил үлдсэн.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

“КАПИТАЛЫН ТОМ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧ НЬ Г.АЛТАН”

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа гол үйл явдлын нэг бол Капитал банкийг татан буулгах асуудал байлаа. Өнгөрсөн оноос хойш банкны тухай хуулиудад шинэчлэл хийж, эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай гэж хэд хэдэн хууль ч баталсан. Гэтэл өнөөдөр яагаад нэг банк дампуурахад хүрэв?

-Өнөөдрийнх шиг банкны  дампуурлыг зарлахгүйн тулд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьж,  бие даасан хууль баталсан юм шүү дээ.  Тийм ч учраас хуулийн хүрээнд томоохон банкууд дотоод хөрөнгөө нэмэгдүүлээд эрсдэлгүй болсон. Хэрвээ өнөөдөр санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон  банкууд дампуурахдаа хүрвэл асуудал буруугаар эргэнэ шүү дээ. Тэнд асах их хэмжээний хадгаламж, эргэлт өрнөж байгаа учраас онцгой анхаарах хэрэгтэй гээд байгаа юм. Капитал банкны хувьд жижиг учраас банкны системд төдийлөн нөлөөлөхгүй. Гэхдээ л хадгаламж эзэмшигчдээс авхуулаад  тодорхой хэмжээнд бухимдал үүсч таарах байх.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

МОНГОЛД САЙХАН АМЬДРАХААР ЯПОНООС ИРСЭН ЗАЛУУС

Такума болон О.Уянга нар хүү Тотогийн хамт

Залуу хос Такума, О.Уянга нартай сонирхолтой, гэгээн хайрынх нь талаар ярилцлаа. Тэд ердөө 18, 19 настай ч хүүтэйгээ амьдардаг. Тэд хүсэл мөрөөдлөөр дүүрэн өөрсдийн амьдрал, ажлын талаар влог хөтөлдөг юм. Хэрэв тэдний блогийг үзэж амжаагүй бол дараах ярилцлагад анхаарлаа хандуулж, гэгээн хайрын түүхийг уншиж, хэсэг хугацаанд гэгээн ертөнцөд зочлохыг хүсье.

-Та хоёр танилцсан түүхээ сонирхуулахгүй юу?

Уянга: -Бид хоёрыг инстаграм танилцуулсан гэж хэлж болно. Дажгүй залуу миний инстаграм дахь зураг дээр зүрх дараад, би зөрүүлж зүрх дараад, түүнээс хойш нэг нэгнийхээ зураг дээр зүрх даралцдаг болсон. Нэг өдөр би түүн рүү “Сайн уу, чи япон хүн үү, монгол хүн үү” гэж асуутал “Сайн уу, япон хүн” гэж хариулсан. Гадаад хүнтэй гэрлэнэ гэж боддог байсан болохоор япон хүн гэхээр нь, бас дажгүй залуу байхаар нь шохоорхож эхэлсэн. Такума удалгүй Монголд ирж сурахаар болж, есдүгээр сарын 2-нд надтай уулзсан.

-Анх нэгнээ харахад, уулзахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Такума: -Уянгатай уулзахдаа их сандарсан. Учир нь, замын түгжрэлээс болоод би болзсон цагаасаа хоцорч очсон. Тэгсэн чинь Уянга намайг хараад “Чи зураг дээр харагддагаасаа намхан юм байна” гэсэн. Уянгаа руу харсан чинь, над руу эгцэлж харахгүй, ичээд байсан. Тэр нь их хөөрхөн санагдаж байсан.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Д.ӨЛЗИЙБААТАР: МОНГОЛЧУУД СЭРГЭЛТИЙГ ТУУЛЖ БАЙНА, УДАХГҮЙ БОСНО

Дэлхийн 200 орчим орон бүр өөрийн онцлогтой. Германчууд цаг баримталдаг, японууд аливаа ажлыг чанартай гүйцэтгэдэг гэдгээрээ бусдаас ялгардаг. Харин монголчуудыг ямар чанар тодотгох вэ. Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай энэ талаар болон монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж түүхэн цаг үед хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар ярилцлаа.

Монголчууд дэлхийн талыг эзэлж, дэлхийн түүхийн гол рольд тоглож явсан. Хүчирхэг явсан тэр гайхам түүхийн мөн чанар нь яг юу байв. Ямар хүчин зүйл монголчуудыг нэг туган дор нэгтгэж, их гүрнийг байгуулсан юм бол. Мэдээж хууль, захиргаадалт зэрэг нь монголчуудыг нэгтгэхэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн байж болох ч монгол хүний яг ямар мөн чанар, давуу тал үүнд нөлөөлсөн бэ?

-Монголчууд амьдран суугаа газартаа төрт улсаа цогцлоосон цаг үеэсээ л эхлээд өөрийн өвөрмөц оршихуйг бий болгож бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Өнөөгийн дэлхийн улс төрийн газрын зурагт тусгаар улс гэж тэмдэглэгдсэн 200 шахам улс орнууд дотор монголчууд шиг урт баялаг түүхтэй, тэр ч бүү хэл дэлхийн түүхэнд  бүхэлд нь доргио цалгиа үүсгэж ертөнцийн ард түмнийг бүхэлд нь нэгтгэн хоёр, гурван зуун жил захирч явсан ард түмэн байхгүй. Хүн нарын түүхийг ярихаа больё.

1206 онд Их Чингис хааны байгуулсан таван сая гаруй км.кв нутагтай нэг сая гаруй хүн амтай, 120 мянган цэрэгтэй Монгол хэмээх улс, түүний ард түмэн хэрхэн ийм үйл хийсэн нь түүхийн нууц хэвээр л байна. Дэлхий нийтээрээ монголчуудын энэ нууцыг тайлах гэж оролдож ирсэн, оролдсоор ч байна.

Олон зүйлийн гаргалгаа дүгнэлт хийсэн олон ч ном бүтээлүүдийг дэлхий дахины судлаач нар туурвисан. Тэдний санал бодлыг нэгтгэж үзвэл монголчуудын чанд хатуу сахилга бат, зохион байгуулах чадвар, бэлчээрийн морьд болон нум сумны өндөр технологи дээр суурилсан цэргийн стратеги, тактикийн өвөрмөц дээд түвшин, дээр нь монгол хүний байгальд дасан зохицох бие физиологийн гайхам өгөгдөл гэсэн дүгнэлтүүд зонхилж байна. Нэг үгээр хэлбэл, монголчууд тухайн үедээ хурд, технологийн дээд түвшинд байж. Монголчууд бэлчээрээр идээшилдэг, тэсвэртэй, холын зайг туулах чадвартай морьдоо дайны гол хэрэгсэл болгож чаджээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

“ЭРЭГТЭЙ ХҮН ХҮНДЛЭЛ, ЭМЭГТЭЙ ХҮН ХАЙРЫГ ХҮСДЭГ”

Монгол Улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл гэр бүл салалтын шалтгаан нь юу байна. Салалт болон гэр бүлийн үнэ цэнэ, бие биеэ ойлгох тухай Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч гэр бүл судлаач, магистр Р.Бадамцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр гэр бүлээ төлөвлөх нь харилцаагаа хэвийн урт удаан үргэлжлүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн онцоллоо.

-Өнөөдрийн монголын нийгэмд “Дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна” гэсэн судалгааг судалгааны байгууллагаас гаргажээ. Нийгэмд салалт гэдэг цаасан дээрх бичиг баримтыг өөрчлөөд л болчихдог гэх амархан ойлголт түгээмэл болчих шиг боллоо. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

–Салалт үүсэх олон шалтгаан бий. Хамгийн түгээмэл нь ажилгүйдэл, ядуурал, архидалт гэх зүйлүүд байна. Гэхдээ монгол гэр бүлүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь гараанаас гараад бариа руу хүрэх замдаа гэр бүлийн нэгдмэл нэг зорилгоо тодорхойлж чаддаггүй. Тухайлбал, хүүхдээ өсгөөд, сургууль төгсгөөд, гэр бүлтэй болгоод тусдаа гаргаадахвал боллоо гэж боддог. Гэтэл эргээд хартал өөрсдийнх нь харилцаа юу ч  үгүй “хоосон” болчихдог. Үүнээс харахад эхнэр, нөхөр хоёр гэр бүлийг бий болгохдоо бэлтгэгдээгүй байгаа нь ажиглагдаж байна. Гэр бүлд үүсдэг асуудлаа шийдвэрлэж чадахгүйн улмаас салалт гэсэн “амархан” арга замыг хосууд сонгож байна.

Дэлгэрэнгүйг  ЭНД дарж уншина уу.

“ДЭЛХИЙН ЦИРКТ ХҮЧ СОРИХ МОНГОЛ НУГАРААЧ”

Үегүй, ясгүй мэт уян налархай хөдөлгөөний цаана багийн эв нэгдэл, уйгагүй хичээл зүтгэл, асар их тэсвэр хатуужил нуугдаж байдгийг найруулагч Ж.Сэнгэдорж  “Би Нар” гэр бүлийн киногоороо харуулсан. Тус киноны хоёрдугаар үзэгдлийн гол дүр Нандин-Эрдэнэ дүрээр үзэгчидтэй уулзсан Л.Шинэзулыг ‘News’ агентлаг  ‘Шинэ нэр’ булангийнхаа энэ удаагийн дугаарт онцоллоо.

-АНХНЫ АМЖИЛТ?

– Бид 2016 онд ОХУ-ын залуу циркчдийн тэмцээнд оролцож мөнгөн цомын эзэн болж байсан. Тайзан дээр тоглож буй 3-4 минутын үзүүлбэр олон сарын бэлтгэлд арын албан дахь маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Үзүүлбэрийн зохиомжийг манай багш санаачилж гаргадаг. Олон улсын тэмцээнд оролцохоос өмнө гаднын орнуудын циркчдийн үзүүлбэр болон туршлагаас судалдаг ч санаа авдаггүй. Циркийн урлаг дундаа уран нугаралтын үзүүлбэр бүр тухайн хүний оюуны өмч байдаг.

-АНХ ХЭДЭН НАСТАЙДАА УРАН НУГАРААЧ БОЛЖ, ЦИРКИЙН БОСГЫГ ДАВСАН БЭ?

Ер нь төрөлхийн уян хатан хүн гэж байдаг. Таван настайдаа Циркийн босгыг давсан. Ээж аавын хэлснээр би хоёр настайдаа өөрөө нугарч эхэлсэн гэдэг. Манай эцэг эх авьяасыг минь олж хараад уран нугараач болгохоор шийдсэн. Гэхдээ циркийн босго өндөр. Их өвдөлт, тэсвэр хатуужлыг даван туулах хэрэгтэй. Анх уран нугараач болохдоо бэлтгэлийн үеэр багшаасаа нууцхан өдөр бүр уйлдаг байсан. Шантрах үе зөндөө гарна. Уран нугарахад их сунгалттай байх шаардлагатай. Сунгалтын үед гар дээрээ зогсох, сунгалтын дасгалыг эхэн үедээ хийх их хэцүү. Хөл, гар, мөр, хүзүү гээд бүх төрлийн сунгалтыг хийж байж хөл гараа өргөхөд ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэсэн үг.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж