Хазарачууд дэлбэрэлтэд өртөж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Хазарачууд дэлбэрэлтэд өртөж амиа алджээ

Хазарачууд дэлбэрэлтэд өртөж амиа алджээ

Пакистаны Белужистан мужийн Кветта хотын баруун өмнөд хэсэгт байрлах задгай худалдааны төвд төмсний уутанд нуун далдалсан бөмбөг дэлбэрсний улмаас 16 хүний амь хохирсноос тал нь хазара үндэстэн байсан талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Дэлбэрэлт хазара иргэдийн амьдардаг орон сууцны хорооллын ойролцоо баасан гаригийн өглөө болсон бөгөөд 30 хүн гэмтэж бэртсэн байна. Одоогоор дэлбэрэлтийн талаар нарийн мэдээлэл байхгүй байгаа аж.

Балужистанд салан тусгаарлагчид илүү их автономит эрх эдэлж, хийн болон газрын тос зэрэг байгалийн нөөцүүдийг илүү хүртэхийг шаардаж, багахан хэмжээний эсэргүүцэл үзүүлсээр иржээ.

Пакистан, Афганистан дахь хазарачууд нь талибан, лалын шашны бүлэглэлүүд болон исламын цэргүүдийн анхааралд байдаг. Талибуудын алан хядах ажиллагааны золиос болж олон хазара үндэстэн амиа алджээ. Тухайлбал, 2013 онд гурван удаа бөмбөг дэлбэрч, 200 гаруй хазара хүн амиа алдсан байна.

Үргэлжийн дайн дажны уршгаар хазарачуудын амьдрал эдүгээ туйлдаа хүрчээ. Хазарачууд голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй байна.

Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж