
Ирландын U2 хамтлаг өнгөрсөн жилийн зургадугаар сараас энэ жилийн мөн үе хүртэл 130 сая ам.долларын ашиг олж, Forbes сэтгүүлээс гаргасан хамгийн баян хөгжимчдийн жагсаалтыг тэргүүлжээ.
Чансааны хоёрт 114 саяын орлоготой AC/DC, гуравт нь Бейонсе Ноулз 87 саятайгаар бичигдлээ.
Цааш нь Брюс Спрингстин (70 сая), Бритни Спирс (64 сая), репер Jay-Z (63 сая), Леди Гага (62 сая), Мадонна (58 сая) ба кантри-дуучин Кенни Чесни (50 сая) дараалжээ. Аравдугаар байрыг Black Eyed Peas ба Coldplay хоёр тус тус 48 саяын орлоготойгоор хуваалцсан байна.
Forbes тэмдэглэснээр жагсаалтын ихэнх дуучид карьераа наяад оонд эхэлсэн хүмүүс ажээ. Чансааны энэ жагсаалт хөгжмийн бизнес сүүлийн арван жил хэрхэн хувирсныг харуулж байна.
Одоо хөгжмийн залуу сонирхогчид төлбөргүй авчхаар хөгжмийн төлөө байгаа аж. Цомгийн худалдаа 2000 оноос хойш бараг тал хувиар буурчээ. Хөгжимчдийн гол орлогыг аялан тоглолт өгөх болсон байна.
Өнгөрсөн жилийн хамгийн баян дуучин нь Мадонна. Тэрээр 110 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлж байлаа. Бейонсе ба Брюс Спринстин байраа хадгалсан бол U2 өнгөрсөн жилийн жагсаалтад байхгүй байв.