Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн шон дээгүүр татсан шилэн кабелийг цэгцлэх 14 хоногийн аяныг энэ сарын 1-нээс эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар болон шилэн кабелийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хотын төвийн 49 гудамжаар татагдаад байсан 60718м кабелийг цэгцэлжээ.
Шилэн кабель цэгцлэх ажлыг энэ сарын 15-г дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Хотын захиарагчаас өгсөн үүрэг даалгаварын фото зургаар харуулья.
Холбоотой мэдээ