АНУ-ын цэргийнхэн HoloLens-ийг хээрийн нөхцөлд туршиж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийнхэн HoloLens-ийг хээрийн нөхцөлд туршиж байна

АНУ-ын цэргийнхэн HoloLens-ийг хээрийн нөхцөлд туршиж байна

АНУ-ын Microsoft компани 2018 оны намар Пентагонтой байгуулсан 479 сая ам.долларын гэрээний хүрээнд холимог бодит байдлын (mixed reality) HoloLens төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээсэн юм. Тус компанийг цэрэг, армийн технологи хөгжүүлэх ажилд оролцох ёсгүй гэж үздэг ажилтнууд нь тухайн үед уг шийдвэрийг шүүмжилж байлаа.

АНУ-ын цэргийн алба хаагчид HoloLens 2 төхөөрөмжид суурилсан IVAS (Integrated Visual Augmentation System) буюу Визуал нэмэлттэй нэгтгэмэл системийг хэрхэн хэрэглэж байгааг CNBC телевизийн сувгаар үзэгчдэд сонирхууллаа. FLIR дулаан мэдрэгч төхөөрөмж хавсаргасан уг систем гадна хийцийн хувьд жижиглэн худалдааны хувилбараасаа ялгагдах юмгүй.

Одоогоор туршилтын шатанд яваа уг системийн дэлгэцнээ байлдагчийн хөдөлгөөний нарийн чиглэл луужингийн хамт тодорч харагдах юм. Мөн бусад гишүүдийн байрлалыг визуал газрын зураг дээр тэмдэглэж харуулна. Уг системд дулаан мэдрэгч нэмж өгснөөр харанхуй шөнө биеийн дулаанаар бай хайж олоход амар болжээ. Дэлгэцнээ харагдах зураглал орчин үеийн компьютер тоглоомын FPS (First-Person Shooter) төрлийнхтэй тун төстэйг CNBC-гийн сэтгүүлч тайлбарлав.

CNBC-гийн бэлтгэсэн мэдээллээс үзвэл АНУ-ын армийн удирдлага IVAS системийг байлдааны нөхцөлд дайчдад маргашгүй давуу тал эдлэх боломж олгох ёстой шинэ төрлийн зэвсэглэл хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар Microsoft компани АНУ-ын армид 100 мянган ширхэг HoloLens нийлүүлээд байгааг Reuters агентлаг мэдээлэв. Пентагон 2022 он гэхэд “хэдэн мянган” байлдагчийг, 2028 он гэхэд армийн нийт бие бүрэлдэхүүнийг IVAS системээр тоноглох төлөвлөгөөтэй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж