Арктик, Антарктид дээгүүр агаарын хөлгөөр нисэн, дэлхийг тойрох аяллын төслийг боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.13-нд нийтлэгдсэн

Арктик, Антарктид дээгүүр агаарын хөлгөөр нисэн, дэлхийг тойрох аяллын төслийг боловсруулж байна

Арктик, Антарктид дээгүүр агаарын хөлгөөр нисэн, дэлхийг тойрох аяллын төслийг боловсруулж байна

Төслийг ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

САНКТ-ПЕТЕРБУРГ, 4-р сарын 8. / ТАСС /. Москвагийн нисэхийн их сургууль (MAИ), Оросын газарзүйн нийгэмлэг (РГО) болон Томскийн Хяналтын систем, радио электроникийн улсын их сургууль (ТУСУР)-ийн эрдэмтэн судлаачид болон инженерүүд Өмнөд болон Хойд туйл дээгүүр «дирижабль» хэмээх агаарын хөлгөөр нисэн, дэлхийг тойрох аяллын төслийг боловсруулж байна.

(ТУСУР)-ийн Төслийн боловсруулалтуудыг арилжаалах албаны тэргүүлэх инженер Вера Пудкова энэ тухай даваа гарагт «Арктик бол яриа хэлэлцээний бус нутаг» Олон улсын Арктикийн V форумын үеэр ТАСС агентлагийн сурвалжлагчтай хөшигний ард ярилцаж байхдаа дурдсан байна. «Дэлхийн хоёр туйл дээгүүр дирижаблиар нисэх гэж байгаа ба энэ нь анхны ийм нислэг болно. Тэнгис далай, газар хөрс, агаар мандлыг судлах үндсэн зорилгоос гадна Арктик, Антарктикийн онцгой нөхцөл байдалд эрдэм шинжилгээний бүх тоног төхөөрөмжүүдээ шалгах боломж юм. Бид төслийг боловсруулах үе шатанд явж байгаа бөгөөд тоног төхөөрөмжөө шалгахыг хүссэн хэн бүхнийг хамтран ажиллахад урьж байна» хэмээн тэрээр ярив.

Пудковагийн хэлснээр, Оросын газарзүйн нийгэмлэгийн мэргэжилтнүүд замын маршрутыг сонгох бол MAИ-ийн инженерүүд дирижаблийг хариуцаж, харин ТУСУР-ын эрдэмтэд экспедицийн шинжлэх ухааны агуулгыг боловсруулна.

«Төслийг ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба экспедиц 2021 онд эхэлнэ» гэж Пудкова нэмж хэлэв.

Эх сурвалж: https://tass.ru/nauka

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж