ДАШТ-ий урьдчилсан шатны сугалаа энэ сарын 17-ны өдөр явагдана

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий урьдчилсан шатны сугалаа энэ сарын 17-ны өдөр явагдана

2022 онд Катар улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 багаас одоогоор зохион байгуулагч Катарын шигшээ баг шууд эрхээ аваад байгаа бол үлдсэн 31 эрхийн төлөө ОУХБХ-ны гишүүн 211 улсын шигшээ баг энэ оны 6-р сараас урьдчилсан шатанд хүч үзэх юм.

Азийн Хөлбөмбөгийн Холбооны 46 гишүүн улсаас чансаагаараа эхний 34 байранд бичигдсэн багууд 2-р шатанд шууд оролцох бол үлдсэн 12 орны баг сугалаагаар таарч эзэн зочин хоёр тоглолтыг хийнэ. Тус сугалаа 4-р сарын 17-ны өдөр Малайзын Куала Лумпурт байрлах Азийн Хөлбөмбөгийн Холбооны төв оффист явагдах бөгөөд Монголын шигшээ багийн тухайд Бангладеш, Гуам, Бруней, Зүүн Тимор, Пакистан, Шри-Ланк, Малайз, Макао, Камбож, Бутан, Лаосын шигшээ багуудтай энэ тоонд багтаж байна.

Хэрэв манай шигшээ эхний шатанд эдгээр багуудыг давж чадвал цааш хэсэгт хуваагдаж өөрийн болон эсрэг багийн талбайд 8 тоглолтыг хийх бөгөөд БНСУ, Австрали, Япон зэрэг тивдээ төдийгүй дэлхийн тавцанд өндрөөр үнэлэгддэг багуудтай тоглох цаашлаад эдгээр багууд манай улсад зочлон тоглох боломж бүрдэх юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж