БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын эрх барих дээд байгууллага болох Төрийн зөвлөлийн даргаар өчигдөр /2019.04.11/ улиран сонгогджээ. Түүнийг БНАСАУ-ын ард иргэд Ардын дээд хурлын /АДХ/ 14-р чуулганы эхний улирлын хурлаар 100 хувь санал нэгтэйгээр сонгосон бөгөөд 2016 онд анх уг албан тушаалд сонгогдож байжээ.
АДХ-ын тэргүүлэгчид Ким Жон Уныг Төрийн зөвлөлийн даргаар сонгогдсон явдлыг бахархалтайгаар зарлан тунхагласан байна.
Ардын дээд хурал нь тус улсын хууль тогтоох дээд байгууллага бөгөөд энэ удаагийн чуулганаараа шинэ дарга болон Ерөнхий сайдыг мөн томилжээ. АДХ-ын шинэ даргаар Төрийн зөвлөлийн орлогч даргын албыг хашиж байсан Чой Рён Хэ гэгч томилогдсон байна. АДХ бол 687 суудалтай, таван жилийн хугацаатайгаар сонгогддог тэргүүлэгчид жилд нэг удаа хуралдаж, улсынхаа төсөв болон бусад хуулийн төслүүдийг баталдаг байгууллага ажээ.
БНАСАУ-ын Ерөнхий сайдад Ким Жэ Ён томилогдсон бөгөөд тэрбээр дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр болон тус намын Цэргийн төв хорооны гишүүнээр сонгогдсон гэж тус улсын төв мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ