Шүүхийн тухай багц хуулийг сайжруулах хэрэгтэй гэж шүүгчид үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Шүүхийн тухай багц хуулийг сайжруулах хэрэгтэй гэж шүүгчид үзжээ

Шүүхийн тухай багц хуулийг сайжруулах хэрэгтэй гэж шүүгчид үзжээ

Нээлттэй нийгэм форумаас “Шүүгчийн хараат бус байдлын баталгаа – Шүүхийн томилгоо” сэдэвт хэлэлцүүлэгийг өнөөдөр /2019.04.12/ өөрийн байрандаа зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт “Оюуны Инноваци” эрх зүйн судалгааны төвийн судлаачид болон хууль зүйн доктор, профессор О.Мөнхсайхан нар оролцож Бодлогын судалгааны үр дүнгийн талаар танилцууллаа. Уг хэлэлцүүлэг нь Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа энэ үед судлаачдын зүгээс бодит бодлогын хувилбар дэвшүүлж хэлэлцүүлэх, түүнд хууль, бодлого боловсруулагчид санал шүүмжээ оруулах, улмаар бодлогод нөлөөлөх зорилготой гэж үзжээ.

Хэлэлцүүлэгт “Оюуны инноваци” эрх зүйн судалгааны төвийн судлаач, хуульч Б.Төрболд “Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын баталгаа Шүүгчийн томилгоо” судалгааны үр дүнгийн талаар танилцууллаа. Уг судалгааг 2015 онд хийсэн бөгөөд 470 шүүгчээс 284 шүүгч буюу нийт шүүгчдийн 60,4 хувь нь санал асуулгад хариулт өгчээ.

“Шүүгчийн томилгоотой холбоотой судалгаанаас харахад шүүгчийн сонгон шалгаруулалт болон шүүгчийн томилгоонд хараат бус байдлыг хангахтай холбогдуулан хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Шүүхийн тухай, Шүүхийн тухай багц хууль батлагдсан ч энэ хуулиудтай холбогдуулан засаж сайжруулах хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн” гэж судлаач онцлон хэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаар шүүгчид дараах дүгнэлтийг гаргажээ. Нийт шүүгчдийн 64 хувь буюу 184 шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнийг улс төрийн байгууллага, албан тушаалтан санал болгох, томилохгүй байх нь Ерөнхий зөвлөл хараат бусаар ажиллахад нөлөөлөх хүчин зүйл гэж үзжээ.

Ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагын дүгнэлтийн үр нөлөөг тодорхой болгоход санал асуулга тавьжээ. Ерөнхий зөвлөл нэр дэвшигч бүртэй ганцаарчилсан ярилцлага хийж дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлт нь хэлбэрээр, юуг үндэслэж гардаг нь ил тод, тодорхой байдаг гэсэн асуултыг тавьжээ. Үүнд 114 шүүгч огт санал нийлэхгүй байна гэсэн бол 71 шүүгч зарим талаар санал нийлэхгүй байна гэсэн хариултыг өгчээ.

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 84 хувь нь Ерөнхийлөгч шүүгчид нэр дэвшигчийг томилохоос татгалзахдаа тодорхой үндэслэл заадаг байх ёстой гэж үзжээ.

“Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын баталгаа Шүүгчийн томилгоо” судалгааны үр дүнгийн танилцуулгыг сонирхуулья:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж