Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг орон сууцны 13 давхраас дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө 22 настай Ц гэгч эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, талийгаач Ц нь найз залуутайгаа тус орон сууцанд амьдардаг байжээ. Улмаар найз залуутайгаа маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн цонхоор унаж амиа алдсан байж болзошгүй юм байна.
Дээрх хэргийг одоогоор тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад талийгаачийн найз залуу гэх 25 настай Б нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс түүнийг амиа хорлох хэмжээний сэтгэл зүйтэй хүн байгаагүй гэсэн байр суурийг илэрхийлж хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаа юм.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ