Опрагийн шоуны чансаа эрс унажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Опрагийн шоуны чансаа эрс унажээ

Опра Уинфри. Фото ©AFP

“Опра Уинфрийн шоу"-гийн (The Oprah Winfrey Show), чансаа түүхэндээ хамгийн доод цэгт очтол унасан тухай The Hollywood Reporter хэвлэлд бичсэн байна.  Зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 4 хүртэл долоо хоногийн хугацаанд ток-шоугийн чансаа 24 жилийнхээ түүхэнд хамгийн бага гурван онооны хэмжээнд хүртэл уналаа.
Шоугийн хамгийн муу үзүүлэлттэй долоо хоногт тэр нэвтрүүлгийг дунджаар 3,8 сая хүн үзжээ. Зургадугаар сард өмнө гаргаж байсан нэвтрүүлгийн давталт явагдсан учир шоу тийм бага үзүүлэлттэй байсан гэх шалтгааныг  The Hollywood Reporter өгсөн байна. “Уимблодоны” теннисын тэмцээнээс болон хөтөлбөрийн дамжуулалтыг хойшлуулж байсан нь бас нөлөөлсөн бололтой.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шоугийн хөтлөгч бөгөөд зохиогч 56 настай телевизийн од Опра Уинфри нэвтрүүлгээ 2011 онд хаана гэдгээ мэдэгдсэн билээ. Америкийн телевизийн түүхэнд хамгийн алдартай өдрийн шоуг хаахаар шийдсэнийг Опра OWN (Oprah Winfrey Network) гэх кабелийн өөрийн телевиз нээж буйтай холбон үзэж байгаа юм. Кабелийн тэр сувгийг  Discovery Communications компани 2011 оны нэгдүгээр сарын 1-нд нээх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж