Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг “Далан давхар”-ын оршуулгын газарт өчигдөр /2019.04.11/ гарсан түймэр тамхины ишнээс болжээ. Үүний улмаас өнжмөл шар өвс шатаж, хоёр га орчим талбайг хамарсан ил галд шарилууд хамаарахгүй гэж НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Анхбаяр хэллээ. Тэрбээр “Хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа учраас өнжмөл шар өвс шатаж гал түймэр гарах дуудлага мэдээлэл их байна. Энд бас хүний буруутай үйл ажиллагаа хамаатай. Ил задгай хог хаях, тамхины ишнээс болж түймэр гарах аюултай. “Далан давхар”-ын оршуулгын газарт гарсан галыг унтраахаар Онцгой байдлын Гал унтраах, аврах ангийнхан цаг 30 минут ажиллаж цурамд оруулсан. Өнөөдрийн байдлаар эзэн холбогдогчийг нь олж тогтоогоогүй байна. Өмнө нь тус оршуулгын газарт гал гарч байсан тухай тодорхой мэдээлэл алга. Өчигдрийн тухайд хөрсний гадаргууд ил гал гарсан учраас шарилууд шатаагүй” гэв.
Нийслэлтэй хаяа залгасан “Самбалхүндэв”-ийн эргэмжийн газар буюу “Далан давхар”-т нийт 137 га талбайг эзэлдэг. Энэхүү чимээгүй хотод өчигдөр өдрийн 14.17 цагийн орчимд гал гарсан тухай дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт ирсний дагуу Гал унтраах, аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар 16.00 цагийн үед унтраасан байна.
Холбоотой мэдээ