Ассанжийн холбоотныг Япон руу нисэх гэж байхад нь баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Ассанжийн холбоотныг Япон руу нисэх гэж байхад нь баривчилжээ

Ассанжийн холбоотныг Япон руу нисэх гэж байхад нь баривчилжээ

"Викиликс" сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн холбоотныг баривчилсан талаар өнгөрсөн пүрэв гаригт Эквадорын Дотоод хэргийн сайд Мария Паула Рома мэдээлэв. Гэвч баривчлагдсан этгээд хэн болох талаар албан ёсоор мэдээлээгүй байна.

Рома “Ассанжийн ойрын хүн энд амьдардаг. Гадаад хэргийн сайд асан Рикардо Патинотой холбоотой болохыг нь нотлох хангалттай баримт бидэнд бий. Түүнийг саатуулсан "хэмээн ярьжээ. Түүний хэлснээр, Ассанжийн холбоотныг Япон руу нисэх гэж байхад нь нисэх онгоцны буудлаас баривчилсан байна.

Өмнө нь Рома хэвлэлийн бага хурал дээр Эквадорын эрх баригчдад Ассанжийн ойрын хүрээний, Эквадорт амьдардаг нэгэн “улс орны байдлыг тогтворгүй болгох, Засгийн газрыг хохироох оролдлого хийх” гэж байгаа тухай мэдээлэл ирснийг мэдээлж байжээ.

Саатуулагдаад буй Ола Бини нь Швед гаралтай нэгэн бөгөөд “Викиликс”-ийн програм хангамж хөгжүүлэгч аж. Сэтгүүлч Вижэй Прашад твиттер хуудастаа баривчлагдсан этгээд программ хангамж хөгжүүлэгч Лоа Бини болохыг “илчилжээ”. Тэрээр "Өнөөдөр Эквадорын Куитод Ола баривчлагдав. Швед гаралтай тэрээр испаниар ярьдаггүй" хэмээн жиргэсэн байна.

Түүнийг нисэх онгоцны буудлаас баривчлахдаа өмгөөлөгч авах эрхийг нь зөрчсөн байна. Тэрбээр баривлагдахаасаа нэг цагийн өмнө твиттер хуудастаа Эквадорын эрх баригчид өөрийг нь баривчилж болзошгүй байгаа талаар жиргэжээ.

Ола Бини "Мария Паула Ромо хэвлэлийн бага хурал хийлгэж, Эквадорт Оросын хакерууд байгаа, мөн Эквадорт хэдэн жилийн турш амьдарч буй, "Викиликс"-ийн хүн бий хэмээн мэдээлсэн тухай бичээд, “Маш аймшигтай мэдээ” хэмээн жиргэжээ.

2006 онд Ассанж “Викиликс” сайтыг үүсгэн байгуулж, хэд хэдэн засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой нууц мэдээллийг нийтэд ил болгосны дотор АНУ-ынх ч байв. Тэрбээр 2012 онд Шведэд хүчингийн хэрэгт буруутгагдан, улмаар Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас орогнол хүсч, тэнд долоон жил орчим амьдарсан билээ.

Өнгөрсөн пүрэв гаригт Эквадор улс Ассанжид орогнол олгохоос татгалзсаны дараа түүнийг Лондон дахь Эквадорын ЭСЯ-наас цагдаагийнхан баривчлан авч явсан билээ. АНУ 2018 оноос хойш Ассанжийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасаар буй юм.

Эдүгээ сэтгүүлчийн аюулгүй байдал эрсдэлтэй байна. Хэрвээ АНУ-д шилжүүлэн өгвөл Ассанжийг 35 жил хоригдох, эсвэл цаазын ял хүлээж буй юм. Мөн АНУ-ын Хууль зүйн яамнаас хакер хийсэн үйлдэлд таван жилийн хорих ял оноодог тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Express, Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж