БНСУ 2020 оноос үр хөндөлтийг хуулиар зөвшөөрнө

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

БНСУ 2020 оноос үр хөндөлтийг хуулиар зөвшөөрнө

БНСУ 2020 оноос үр хөндөлтийг хуулиар зөвшөөрнө

БНСУ үр хөндөлтийг эсрэг хатуу чанга хуулиа 2020 оны сүүлчээр халж, 66 жилийн турш хууль бус үйлдэлд тооцогдож ирсэн үр хөндөлтийг зөвшөөрдөг болох гэж байна. Үндсэн хуулийн зөвлөлийн есөн шүүгчийн долоо нь үр хөндүүлэхийг албадан хорих нь үндсэн хуулийг зөрчсөн явдал гэдэгтэй санал нэгджээ.

Шинээр хэрэгжих хуулийн дагуу БНСУ-ын эмэгтэйчүүд 20 долоо хоногоос доош жирэмслэлтийг өөрсдийн саналаар зогсоох эрхтэй болох ажээ. Одоогийн хуулиар бол хүчингийн хэргийн хохирогч болсон, цус ойртсон, эхийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх жирэмслэлтээс бусад бүх тохиолдолд үр хөндөхийг хориглодог юм. Хэрэв хууль бусаар үр хөндүүлбэл нэг жил хүртэлх хорих ял, хоёр сая хүртэлх воны торгууль ногдуулдаг байна. Мөн үр хөндөлт хийсэн эмчийг хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг гэнэ.

БНСУ бол үр хөндөлтийг хуулиараа хориглодог өндөр хөгжилтэй цөөн хэдэн орны нэг бөгөөд энэ улсын охид эмэгтэйчүүд хуулийн энэ заалтыг эсэргүүцсээр байгаа. Хэдий хууль бус үйлдэл ч гэлээ тус улсад үр хөндөлт түгээмэл байдаг аж. Тус улсын Эрүүл мэндийн яамны өнгөрсөн оны судалгаагаар хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 20 орчим хувь нь үр хөндүүлж байсан бөгөөд тэдний ердөө 1 хувь нь хуулийн дагуу үр хөндүүлсэн байна.

Эх сурвалж:CNN,BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж