Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийн үйлдийг илрүүлжээ.
Тодруулбал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байр түрээслэн түр оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг бүрдүүлж өгөх замаар бусдыг залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шалгалтын явцад байгууллагын бичиг баримт тамга, тэмдэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт материал, арилжааны банкуудын дансны хуулга, цалин орлогыг нотлох баримт бичиг зэргийг хуурамчаар үйлдэн залилан мэхлэдэг байсныг урьдчилсан байдлаар тогтоосон.
Иймд арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бусдад зээл олгох, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг үйл ажиллагаа явуулахдаа бичиг баримтыг сайтар шалгах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагааг биечлэн гаргуулж авах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ