Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон явах замд "Хөрс" худалдааны төв, Москва хорооллын урд "Тоёото Приус" маркийн автомашины тээшинд цогцос нууж явсан хэрэг өчигдөр гарчээ.
ЦЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн Угтаал сумын харъяат 27 настай эрэгтэй Г гэгч БЗД-ийн 18-р хороонд оршин суух 27 настай Б-гийн цогцсыг машиныхаа багажинд авч явж байсан байна. Энэ хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.УЛАМБАЯР