Гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын европын салбар уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын европын салбар уулзалт боллоо

Гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын европын салбар уулзалт боллоо

“Монголын залуу манлайлагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 11 дэхь удаагийн чуулга уулзалт, хэлэлцүүлгийн Европын салбар уулзалтыг Прага хотноо Монголын ЭСЯ-наас зохион байгууллаа.

Анх 2009 онд Вашингтон хотноо үүсэн байгуулагдсан “Монголын залуу манлайлагчид хөтөлбөр” нь Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд чуулга уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаагаа гурван тивд зохион байгууллагдлаа. “Улаанбаатар 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулга уулзалтад Монгол, Их Британи, Итали, Австри, Чех, Люксембурк зэрэг улс орнуудад нарийн мэргэжлээр суралцаж, ажиллаж буй 10 оюутан, залуучууд оролцсон бөгөөд “Хотын хог хаягдлын менежмент”, “Хотын замын хөдөлгөөн”, “Хотын орон сууц” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга бэлтгэн хэлэлцүүлж санал бодлоо солилцов.

Түүнчлэн Прага хотын холбогдох байгууллагуудын судлаач, шинжээчидтэй уулзалт хийж хог хаягдал дахин боловсруулах болон чех пивоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ Чех Улсад оршин суугаа монгол оюутан, залуустай нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж