Болливудын супер од Салман Хан 2002 оны есдүгээр сард таван хүнийг автомашинаар дайрч, нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэгт үйлджээ. Алдарт жүжигчин Салман Хан осол гарах үед автомашиныг жолоодож яваагүй гэж мэтгэж байсан юм. Гэвч Энэтхэгийн шүүх Салман Хан согтуугаар жолоо барьж, таван хүнийг дайрсан гэдгийг тогтоожээ. Ийнхүү түүнийг хүн амины хэрэгт буруутгаж байна.
Энэтхэгийн хуулийн дагуу тэрээр 10 хүртэл жил шоронд хоригдох ял сонсч магадгүй аж. Өдгөө 49 настай Салман Хан Мумбайн талхны газрын өмнө явган хүний зам дээр унтаж байсан хүмүүсийг спорт автомашинаараа дайрсан аж.
Салман Хан Болливудын 80 гаруй кинонд тоглосон алдартай жүжигчин юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: CNN