Двейн Жонсын амжилтын 3 дүрэм

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Двейн Жонсын амжилтын 3 дүрэм

Двейн Жонсын амжилтын 3 дүрэм

Олон улсын кино жүжигчин, Холливудын алдартан Двейн Жонсын амжилтын гол 3 түлхүүрийг уншигч тантай хуваалцаж байна.


1.МӨРӨӨДЛӨӨ ОЙЛГО, МЭДЭР

Мөрөөдлөө биелүүлэх хамгийн эхний дүрэм бол чи яагаад үүнийг хүсч буйгаа ойлгох явдал юм. Яагаад чи үүнийг хүсэх ёстойгоо эхлээд чи өөрөө бүх зүрх сэтгэлээрээ мэдрэх ёстой. Яагаад чи үүнийг хийх ёстой юм. Үүнийгээ жагсаагаад бичсэн ч болно. Чиний мөрөөдөлд чиний ойлгохгүй хамгийн жижиг хэсэг хүртэл үлдэх ёсгүй.

Хэрэв чи мөрөөдлөө ойлгохгүй юм бол яаж түүнд хүрнэ гэж итгэж байгаа юм бэ.

2.ХИЧЭЭЖ, ЗҮТГЭ. ЗҮГЭЭР СУУХ БОЛОМЖ ӨӨРТӨӨ БҮҮ ОЛГО

Хичээнгүйлэн ажиллах нь зорилгодоо хүрэх замыг дөтлөх гол зүйл юм. Хэр их ядрах чинь хамаагүй. Хэр ихийг сурав гэдэг чинь л хамгийн гол нь. Хичээнгүй ажилла гэхээр бүх зүйлийг амжуулна гэсэн үг биш. Зөвхөн хийх ёстойгоо л хий. Орхих ёстой зүйлийг үлдээж сур. Миний хувьд биеэ хөгжүүлэхэд анхаарсан. Энэ миний хийх ёстой зүйл байсан.

3.ИТГЭЛЭЭ ХЭЗЭЭ Ч БҮҮ АЛД

Халаасанд минь долоохон доллараас өөр зүйл байгаагүй үе бий. Тэр үед бид буугаад өгсөн бол энд хэзээ ч ирэхгүй байх байсан. Халаасандаа хангалттай мөнгөтэй байхын төлөө өнөөдөр л хичээхгүй бол хэзээ ч амар тайван байхгүй ирээдүй намайг хүлээх байсан. Би очих ёстой цэгтээ хүрч чадах тэр үед мөнгө миний асуудал биш, харин тэр миний төлөө бүх чадлаараа миний халаас руу тэмүүлэх үе ирнэ гэдэгт би итгэсэн.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж