“Байгаль орчны бохирдлыг бууруулах нь” сэдвээр МХЕГ-ын БОГУУХГ-аас хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгуулж байна. Хоёр өдөр зохиогдож буй энэ сургалтаар хөрс, ус, агаарын бохирдол болон бохирдуулагч эх үүсвэр, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, аюултай хог хаягдлын талаар хяналт шалгалт хийхэд анхаарах асуудал, хууль, эрх зүйн талаар мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй халаалтын зуух, аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, дадлага ажил хийх аж.
Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ