Египет Арабын НАТО байгуулахаас татгалзлаа | News.MN

Египет Арабын НАТО байгуулахаас татгалзлаа

Египет Арабын НАТО байгуулахаас татгалзлаа

Египет Арабын НАТО байгуулахаас татгалзлаа

Египетийн эрх баригчид  АНУ-ын дэмжлэгтэйгээр  цэргийн  шинэ эвсэл Арабын НАТО-г байгуулах санаачлагаасаа татгалзсан шийдвэр гаргасан байна. Энэ талаар  тус улсын Засгийн газартай ойрхон эх сурвалжаас мэдээлжээ.

Кайр энэ шийдвэрээ АНУ-ын Засгийн газар болон санаачлагад нэгдсэн Ойрхи Дорнодын стратегийн холбоотон бусад оронд өнгөрсөн  ням гаригт Саудын Арабын Риад хотод болсон хурлын үеэр мэдэгдсэн байна. Тиймээс Египетийн Засгийн газар дээр дурдсан цэргийн шинэ эвслийг байгуулах боломжийн талаар хэлэлцсэн  уулзалтад төлөөлөгчдөө илгээгээгүй аж.

Тус улсын нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь санаачлагын чухал эсэхэд эргэлзсэн. Ирантай зөрчилдөх аюул бий болж магадгүй гэж үзсэн нь нөлөөлсөн гэжээ. Арабын цэргийн эвсэл байгуулах санаачлагыг Саудын Араб тус бүс нутагт ОХУ, БНХАУ нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлахын тулд тавьсан гэж Цагаан ордноос гаргасан баримтад дурдсан байна. АНУ, Саудын Арабаас гадна Эмиратийн нэгдсэн улс, Кувейт, Бахрейн, Катар, Оман, Иордан энэ санаачлагыг дэмжиж байжээ. Харин Риадад болсон хурлаас хойш хоёр хоногийн дараа Египетийн ерөнхийлөгч Абдель-Фаттах Аль Сиси АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай Вашингтонд уулзсан байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж