"World Press Photo 2019" уралдааны шилдэг гэрэл зургууд

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

"World Press Photo 2019" уралдааны шилдэг гэрэл зургууд

"World Press Photo 2019" уралдааны шилдэг гэрэл зургууд

Гэрэл зургийн сэтгүүлчдийн хамгийн нэр хүндтэй, томоохон уралдаануудын нэг “World Press Photo” 2019 оны шилдэг бүтээлүүдээ шалгаруулан танилцуулжээ. Энэ жил 63 дахь жилдээ болж байгаа “World Press Photo” уралдаанд дэлхийн 129 орны 4738 гэрэл зурагчны 78 мянга 831 гэрэл зургаас шүүгчдийн бүрэлдэхүүн найман номинацид 25 орны 43 гэрэл зурагчны бүтээлийг шалгаруулжээ.

Ингээд энэ оны хамгийн шилдэг гэрэл зургаар Мексик, АНУ-ын хилийн бүсэд авсан уйлж буй охины зураг шалгарчээ. Энэхүү зургийг АНУ-ын гэрэл зурагчин Жон Мур Гондурасаас дүрвэн ирсэн Янел охин болон түүний ээжид АНУ-ын хилийн албаны ажилтан нэгжлэг хийж байх үед буулгасан байна. Уралдааны шагнал гардуулах ёслол Нидерланд улсын нийслэл Амстердам хотод өчигдөр /2019.04.11/ болжээ.

“World Press Photo-2019” уралдаанд шалгарсан бүтээлүүдийг “World Press Photo” үзэсгэлэнд дэлгэж, бүтэн жилийн хугацаанд дэлхийн 50 гаруй улс оронд зохион байгуулах юм. Уламжлал ёсоор анхны үзэсгэлэн Амстердам хотын Шинэ сүмд дөрөвдүгээр сарын 13-нд нээгдэх ажээ. Ингээд уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцацгаая.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж