
Америкийн Chevron ба Integrity Towers компаниуд Болгарын цахиурын хийг олборлох хүсэлтэй байна гэж Болгарын Эдийн засгийн яамны мэдээнээс иш татан Rеuters мэдээлжээ. Одоо Болгарын эрх баригчид ордыг ашиглах тендер зарлахад бэлтгэж байна.
Болгар тус оронд байгалийн хий нийлүүлдэг Оросын хамаарлаас гарахыг эрмэлзэж байна. Болгарт суугаа АНУ-ын Элчин сайдын яамны мэдээллээр тус улсын цахиурын хийн нөөц нь 25 тэрбум шоо/метр болж байгаа ажээ. Энэ нь бага хэмжээ юм. Болгар Оросоос жилдээ 17 тэрбум шоо метр байгалийн хий авч байгаа.
Долдугаар сарын эхээр тус улсын эрх баригчид Оростой хийсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 2030 хүртэл хугацаатай 2006 оны Засгийн газрын гэрээг прокуророор шалгуулахаар болсон байна. Гэрээ нь Болгарт ашиггүй хийдсэн ба үнийн эрс өсөлттэй байгаа юм.
ExxonMobil ба Royal Dutch Shell зэрэг нефтийн томоохон компаниуд Польш, Герман, Франц, Шведэд цахиурын хийн хайгуулын лиценз аваад байгаа ажээ. АНУ 2008-2009 онуудад цахиурын байгалийн хийн олборлолтын үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэн энэ чиглэлээр дэлхийд нэгдүгээрт орсон ба өөрийн хэрэгцээг бараг бүтнээр хангаж байгаа учир дэлхийн зах зээлд байгалийн хийн үнэ эрс унасан билээ.