Дэлхийн цомд өрсөлдөх шатарчид Монголд тодорно | News.MN

Дэлхийн цомд өрсөлдөх шатарчид Монголд тодорно

Дэлхийн цомд өрсөлдөх шатарчид Монголд тодорно

Дэлхийн цомд өрсөлдөх шатарчид Монголд тодорно

Шатрын бүсийн аварга шалгаруулах “Ази тивийн 3.3” тэмцээн Улаанбаатар хотод болж байна. УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээнд БНСУ, Индонез, Филиппин, Вьетнам, Мьянмар, Малайз, Хонгконг, Монгол зэрэг найман орны 100 гаруй шатарчин өрсөлдөж байна.

“Премиум” зочид буудалд болж буй “Ази тивийн 3.3” тэмцээн есөн өргийн дараа дүнгээ гаргах бөгөөд өнөөөр зургаа дахь өргийн тоглолт болно. Уг тэмцээн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох хоёр дахь том тэмцээн бөгөөд манай улсад 55 жилийн дараа дахин болж байгаагаараа онцлог болж байна.

“Ази тивийн 3.3” тэмцээний үеэр Вьетнамын элчин сайд Доан Тхи Хыөнг, Дэлхийн шатрын холбоо Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч Дан Тат Танг, Мьянмарын шатрын холбооны ерөнхийлөгч Маунг Маунг Лвин, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр зэрэг хүндэт зочид хүрэлцэн иржээ.

Энэ сарын 16-д өндөрлөх тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн хоёр эрэгтэй шатарчин Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах бол эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

“Ази тивийн 3.3” тэмцээнд Филиппин улсын тамирчин, Азийн анхны мастер Э.Торре, Индонезийн их мастер Сусанто Мегаранто, Вьетнамын их мастер Тран Мин тэргүүтэй олон шилдэг тамирчид оролцож байна.

Монгол улсаас Гавьяат тамирчин Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй 60 орчим шатарчин оюунаа сорьж байгаа бол тэмцээний ерөнхий шүүгчээр Г.Оюунчимэг аижллаж байна.

Тэмцээний үеэр дасгалжуулагч, шүүгчийн олон улсын сургалт, “Монгол шатар” нээлттэй тэмцээн болж байгаа аж.

“Ази тивийн 3.3” тэмцээний тав дахь өргийн дараах дүнг http://chess-results.com –ээс харна уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж