СХД-ийн 261 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

СХД-ийн 261 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлээ

СХД-ийн 261 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбар хариуцсан сайдууд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар  албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 261 дугаар цэцэрлэгээр зочилж, багш ажиллагсадтай уулзаж, тэдний өмнө тулгамдаад буй асуудлыг сонсон, санал солилцож, бяцхан багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Цэцэрлэгийн удирдлагын зүгээс сургуулийн өмнөх насныханд зориулагдах сургалтын материал бэлдэхэд нэн шаардлагатай компьютер, техник хэрэгсэл хүссэн асуудлыг Хотын захирагч С.Амарсайхан газар дээр нь шийдвэрлэж, тус цэцэрлэгийн хамт олонд иж бүрэн гурван ширхэг суурин компьютерыг  шийдэж өгөхөө илэрхийллээ.

Гэр хороолол дунд баригдсан ч орон зай талбайн хувьд өргөн хэмжээтэй, чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн 261 дүгээр цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьжээ.  Тус цэцэрлэг нь 41 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 7 бүлэгт 242 хүүхэд багачуудын хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр суралцуулж байгаагийн зэрэгцээ  гадна орчиндоо  биеийн тамирын болон тоглоомын талбай,  ногоон байгууламж, эцэг эхчүүдэд зориулсан авто машины зогсоол  зэргийг бүрэн шийдсэн 1 га талбайтай нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч танилцуулгадаа  дурьдлаа.  Мөн багшлах боловсон хүчинг өөрийн дүүрэг, хорооноос  сонгож ажиллуулж байгаа нь  алслагдсан дүүрэгт ажлын байрыг  нэмэгдүүлсэн сайн жишиг болсон гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж