Саран дээр газардах Израилын төлөвлөгөө бүтэлгүйтжээ | News.MN

Саран дээр газардах Израилын төлөвлөгөө бүтэлгүйтжээ

Саран дээр газардах Израилын төлөвлөгөө бүтэлгүйтжээ

Саран дээр газардах Израилын төлөвлөгөө бүтэлгүйтжээ

Израил улс саран дээр өөрийн хөлгөө газардуулсан дөрөв дэх үндэстэн болохоор “Beresheet” хөлгөө хоёрдугаар сарын 22-ны өдөр сар луу илгээсэн. Төлөвлөгөө ёсоор Израилын хөлөг өчигдөр /2019.04.11/ өдөр саран дээр буух байв. Харамсалтай нь оролдлого бүтэлгүйтэж  “Beresheet” хөлөг өнгөрсөн шөнө сарны гадаргуу дээр газардах гэж байгаад сарны татах хүчийг сааруулж чадалгүй хөлгийн гол хөдөлгүүр ажиллахаа больж осолджээ.

Ингэснээр сар луу хөлгөө илгээхээр Израилын араас нэхэж буй Энэтхэг улсад том боломж гарч ирж байгаа юм. Энэтхэг улс энэ оны сүүлээр сар луу өөрийн хөлгөө илгээхээр төлөвлөж байна.

Нийт 47 хоногийн турш 6,5 сая км зам туулан сар луу аялсан “Beresheet” хөлөг дөрөвдүгээр сарын 5-нд сарны тойрог замд орлоо гэх баярт мэдээг Израилчууд хүлээн авсан билээ. “Beresheet” нь 100 сая ам.долларын өртөгтэйгөөр бүтсэн ба хөлгийг бүтээхэд Израилын хувийн хэвшлийнхэн ихээхэн хандив тусламж үзүүлсэн юм. Тиймээс саран дээр газардсан бол анхны хувийн санхүүжилтээр саран дээр буусан хөлөг болох байв. Хэдий эхний оролдлого нь бүтэлгүйтсэн ч тус улс гурван жилийн дараа дахин сар луу хөлгөө илгээнэ хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NETIZEN 2019-04-12 103.212.119.36

Болж муу хогнууд. МОНГОЛ ЯЛНА

Avatar

Зочин 2019-04-12 124.158.109.140

Яамай даа. Амжилттай болсон бол Трамп сарыг Израилийнхи гэж зарлах бүрэн магадтай.

Avatar

Зочин 2019-04-12 150.129.141.63

Saran deer Amerik buugaagui ni unen bolj taarlaa

Avatar

Зочин 2019-04-12 124.158.109.140

Буугаагүй, стүдэд бичсэн хуурамч бичлэг нь илэрсэн гэсэн…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж