Нийслэлд хийгдэх ажлын саналыг “SMART UB” апликейшнээр авна

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Нийслэлд хийгдэх ажлын саналыг “SMART UB” апликейшнээр авна

Нийслэлд хийгдэх ажлын саналыг  “SMART UB” апликейшнээр авна

Энэ жил “SMART UB” апликейшныг ашиглан хороо, дүүрэгтээ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байна. Шинэ техник, технологи учраас систем ачааллах, хороодын техникийн хүчин чадлын боломж зэргээс шалтгаалж, энэ жил зургаан дүүргийн 42 хороодод явуулахаар болсон байна. Үүнд: Чингэлтэй дүүргийн нэгээс 19-р хороо, Налайх дүүргийн нэгээс долдугаар хороо, Багануур дүүргийн нэгээс тавдугаар хороо, Багахангай дүүргийн нэг, хоёрдугаар хороо, Хан-уул дүүргийн дөрөв, зургаа, ес, 15 дугаар  хороо,  Баянзүрх дүүргийн  нэг, хоёр, гурав, зургаа, долдугаар хороо тус тус хамрагджээ.

Ийнхүү дээрх хороодод хэсэгчлэн явуулж туршсанаар алдаа, эрсдэлийг тооцон шалгаж, нэмэлт  сайжруулалт хийж, 2020 онд нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд “Smart UB” аппликейшн ашиглан нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авах юм байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл явагдах юм. Нийслэлийн засаг даргын тамгийн газар Азийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Хотын засаглалын сайжруулах төсөл”-ийг 2015 оноос хойш Нийслэлийн гэр хорооллын 87 хороонд хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд хийгдэх барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, авто зам, гүүр, гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон нийтийн эзэмшлийн тохижилт үйлчилгээ сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд дээр иргэд саналаа цахимаар буюу “SMART UB” аппликейшн ашиглан өгөх боломжтой болжээ.

Өмнө нь цаасаар авдаг байсныг шинэчлэн ухаалаг утас дээр “SMART UB” аппликейшн суулгаад санал асуулгад оролцох боломж бүрдээд байгааг албаныхан хэлж байна. Иргэд цахимаар саналаа өгсөнөөр иргэдийн ОНХС-ийн ойлголтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зарцуулах, төсвийн үргүй зардлыг бууруулах, санал авах зардлыг хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зэрэг олон ач холбогдолтой аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж