Капитал банкны харилцагчид зээлээ хэрхэн төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Капитал банкны харилцагчид зээлээ хэрхэн төлөх вэ?

Капитал банкны харилцагчид зээлээ хэрхэн төлөх вэ?
  1. Зээлийн төлбөрөө хаана яаж төлөх вэ? Дансны дугаар хэд вэ?

Та зээлээ өмнө нь төлдөг байсан дансандаа төлнө. Банкны эрх хүлээн авах ажиллагаа буюу санхүүгийн тайлан тэнцэл, хөрөнгийг баталгаажуулан хүлээн авах ажлыг түргэн шуурхай дуусгахаар ажиллаж байна. Энэ ажил дууссаны дараа банкны орлого хүлээж авах данс хэвийн ажиллах болно. Иймд Та зээлээ төлөх ёстой хугацаанд нь төлнө үү. Банкны эрх хүлээн авах ажиллагаатай холбоотой таны гүйлгээ 2-3 хоног саатсан бол таны зээлийг хугацаа хэтэрсэн ангилалд ангилахгүй.

3 саяас дээш дүнтэй гүйлгээ шилжээгүй бол хэзээнээс шилжих вэ? Одоо хэвийн шилжих үү?

Банкны эрх хүлээн авах ажиллагаа буюу санхүүгийн тайлан тэнцэл, хөрөнгийг баталгаажуулан хүлээн авах ажлыг түргэн шуурхай дуусгахаар ажиллаж байна. Энэ ажил дууссаны дараа банкны орлого хүлээж авах данс хэвийн ажиллах болно.

  1. Эрх хүлээн авагч нэхэмжлэхээ хэзээнээс авч эхлэх вэ?

Банкны тухай хуульд заасны дагуу Банкны эрх хүлээн авагч банкны санхүүгийн тайлан тэнцэл, хөрөнгийг баталгаажуулан хүлээн авсны даруйд олон нийтэд нэхэмжлэл хүлээж авч эхлэх хугацааг зарлана. Иймд Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, Монголбанкны цахим хуудсанд мэдээлэл гарахыг хүлээнэ үү.

  1. Эрх хүлээн авагчийн хаяг хаана вэ?

Банкны эрх хүлээн авагчийн хаяг- Капитал банкны Төв салбар

  1. Хугацаа болоогүй байхад зээл төлдөг байсан мөнгийг бүгдийг нь авсан байна. Яах вэ?

Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэл хүлээж авах хугацааг олон нийтэд зарласны дараа эрх хүлээн авагчид хандана уу.

  1. Дансны үлдэгдлээ хаана очиж тулгаж баталгаажуулах вэ?

20 саяас дээш дүнтэй харилцах, хадгаламжийн дүнг Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэл хүлээн авч эхлэх хугацааг зарласны дараа нэхэмжлэл гаргана уу. Банкны эрх хүлээн авагч таны нэхэмжлэлийн дүнг баталгаажуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж