Мэйуэзер “даагаа нэхэхийг” Пакьяод зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Мэйуэзер “даагаа нэхэхийг” Пакьяод зөвшөөрчээ

Флойда Мэйуэзер, Мэнни Пакьяо
Фото: Steve Marcus / Reuters

Америкийн боксчин Флойд Мэйуэзер Филиппиний боксчин Мэнни Пакьяод хариугаа нэхэх тулаан хийхийг зөвшөөрлөө.  ESPN  телевизийн сувгийн мэдээний дагуу энэ тухай New York Daily News дамжуулжээ.

Сонинд өгүүлснээр, Мэйуэзер өрсөлдөгчөө мөрний бэртлээ эмчлүүлэн эдгэртэл хүлээхэд бэлэн гэнэ. Ойрын үед Пакьяо мэс засалд орох бөгөөд дараа нь бүрэн эдгэртэл 9-12 сар шаардлагатай болно. Тэдний хоорондын хоёр дахь тулаан 2016 оны тав эсвэл есдүгээр сард хийгдэх бололтой.

Флойдтай тулалдахаас өмнө гэмтэлтэйгээ Пакьяо мэдэж байсан ч Невада мужийн Атлетикийн комисст анкетаа бүртгүүлэхдээ гэмтлээ нуусан байв. Үүнийхээ төлөө тэр торгуулах буюу эрхээ хасуулах шийтгэл амсч магадгүй юм.

Хэд хоногийн өмнө 38 настай Мэйуэзер  сүүлчийн тулаанаа ирэх есдүгээр сард хийгээд дараа нь 66, 68 килограмм хүртлэх жингийн  аваргуудын бүх бүснээсээ (WBA, WBO, WBC) татгалзана гэсэн байлаа.

Тавдугаар сарын 2-нд Лас-Вегас хотноо болсон 12 раундын тулаанд шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр Америкийн боксчин ялсан юм. Тэд боксийн түүхэнд байгаагүй өндөр шагналыг авчээ. Мэйуэзер 180 сая долларыг, Пакьяо-120 сая долларыг тус тус авсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж