Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” Биеийн тамир текник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээн энэ сарын 06-07-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.