Суданы арми 300 гаруй дайчдыг устгав

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Суданы арми 300 гаруй дайчдыг устгав

Сүүлийн долоо хоногийн дотор Дарфур мужид болсон байлдаанд Суданы арми Шударга ёс ба тэгш эрх хөдөлгөөний 300 гаруй дайчдыг устгаад 75 цэргээ алджээ. Суданы армийн ерөнхий командлагч генерал Аль-Тайеб Аль-Мусбах Османы (Al-Tayeb al-Musbah Osman) мэдэгдсэнээр хөдөлгөөний 89 гишүүнийг олзолсон байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Суданы ерөнхийлөгчөөр 2003 оны бослогыг дарах үеэр энгийн иргэдийн эсрэг хоморголон устгал явуулсан хэрэгт буруутан болсон Омар аль-Башир дахин сонгогдсоны дараа Дарфур мужид мөргөлдөөн ширүүсчээ. Бослогоос хойш үндэстэн хоорондын мөргөлдөөнд 400 мянга орчим хүн амиа алдаад байгаа юм.
Олон жилийн турш Суданы өмнөд нутагт дайн тулаан тасрахгүй байна. Жишээлбэл тэнд 1983-2005 онуудад иргэний дайн болон байлдаанд Хойд хэсгийн Засгийн газрын арми, Өмнөд нутгийн Суданыг чөлөөлөх арми оролцсон юм. Иргэний дайнаар хоёр сая орчим хүн амиа алдсанаас гадна нийт дөрвөн сая хүн дүрвэгч болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж