Хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийг хахуулиар авсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийг хахуулиар авсан гэв

Фото: Osama Faisal / AP

Хөлбөмбөгийн 2018 ба 2022 онуудын аваргын тэмцээнийг зохион байгуулах орнуудыг сонгохдоо хахууль авсан хэргийг FIFA-гийн мэдээлэгч Федра аль-Мажид илчилж, авилга авсан хүмүүсийн нэрийг илчилсэн тухай The Rheinische Post сонин мэдээлжээ.

Катарын хороонд ажиллаж байсан аль-Мажидийн хэлснээр,  Дэлхийн  Хөлбөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгч, Камеруны Исса Аяту, FIFA-гийн Гүйцэтгэх хорооны гишүүд асан  Кот-д'Ивуарийн Жак Анума, Нигерийн Амос Адаму нарын Африкийг төлөөлсөн гурван хүн авлига авсан ажээ. Эхлээд тэдэнд нэг нэг сая ам.доллар олгоно гэж байсан нь ч тус бүр 1,5 сая доллар авч байж Катарт ДАШТ явуулахын төлөө саналаа өгчээ. Анголын нийслэл Луанда хотноо 2010 онд тэдэнд хахуулийн мөнгийг өгсөн гэнэ.

Аль-Мажид нэрээ нууцлан FIFA-тай хамтран ажиллахаар тохиролцсон байсан ч тус байгууллага түүний нэрийг 2014 онд ил гаргажээ. Мэдээлэгчийн  мэдүүлэг байгаа ч гэсэн FIFA тэмцээний эзэн орнуудыг сонгох үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил гараагүй гэсэн байлаа. Энэ хэргээр 75 хүнээс мэдүүлэг авч 200 мянган хуудас материал цугларсан байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж