ХХБ-ны хэрэгцээнд ПОС терминал төхөөрөмж, түүний СИМ карт болон САМ модулийн хамт нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
- Үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м)
- Нийлүүлэх хугацаа
- Баталгаат хугацаа
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Бусад холбогдох мэдээлэл
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.
Та бүхэн холбогдох материалаа 2014 оны 05-р сарын 18-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол улс
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас: 319942, дотуур утас:1212, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.