МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна | News.MN

МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна

МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна

МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна

МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, Бага хурал хурлаа зарлах сурагтай. Ялангуяа Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлаа тодорхой болгох юм. Учир нь Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох намууд тавдугаар сарын 1-ээс өмнө тодорхой болгох хуулийн заалттай учраас ийнхүү дөрөвдүгээр сарын 20-ны үеэр намын Бага хурлаа товлох юм байна. Бага хурлаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргана.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад “Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг намын Бага хурлаар шийдвэрлэнэ. Бага хурал "оролцоно" гэсэн шийдвэр гаргавал нэр дэвшигчээ тодруулаад явна. Өнгөрсөн намар Бага хурлаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн шийдвэр гарч байсан” гэсэн юм. Мөн хэрэв нам нөхөн сонгуульд оролцохоор бол хэнийг нэр дэвшүүлэх, ялангуяа МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших үү гэсэн асуултад “Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь манай намын дарга” гэсэн тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын нөхөн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны графикийг ЭНД дарж үзнэ үү.

Сануулахад, МАН-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх саналаа өгснөөс УИХ-ын 42-р тойрогт ирэх зургадугаар сарын 30-ний өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон юм. Нөхөн сонгуульд оролцох намуудыг тавдугаар сарын 1-нд бүртгэх ёстой бөгөөд хуулийн хугацаанд намууд нэр дэвшигчээ тодруулах юм. Өөрөөр хэлбэл, санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эвслүүд нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх  ёстой.

Ш.ЧИМЭГ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-12 202.21.100.210

Та нар даварч бай 2016 онд УИХ-д оролцох сонгуулийн мөрийн эсрэг ажиллаж 9 төрлийн татвар нэмж , одоо капитал банкыг дампууруулж төр ард түмний мөнгийг үгүй хийж сүүлдээ бүр даварч ЖДҮХС-аас МАН-н нэр бүхий улс төрч эрх мэдэлтэн нар хулгай хийж байсаны өр төлөөсийг хамгийн хатуу аргаар төлөх цаг ирнэ дээ. 1937 онд монголын гэм зэмгүй 30000 ард түмнийг хоросон генецид үйлдсэнийхээ түүхийн үр дагавюарыг тооцох цаг ирнэ.

Avatar

зочин 2019-04-12 202.9.42.197

их хурлын 40 гишүүн ждү гээс зээд авсан бол топор хамгаалаад хэрэггүй бид та нарын хуувилдааныг мэдэж байгаа чи бол худалч хулгайч согтуу

Avatar

ЗОЧИН 2019-04-12 202.131.233.190

ЭНЭ АМАРБАЯСГАЛАН ГЭХ ЖДҮХС-ИЙН 4 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ ОДОО БОЛТОЛ АЖЛАА ХИЙЖ БУЙ ЮМУУ, УГНА ӨДИЙД ШОРОНГИЙН НААРАН ДЭЭР ХЭВТЭЖ БАЙХ ХУЛГАЙЧ Ш ДЭЭ, ЕЭ БҮҮ ҮЗЭГД, МАНТОМ 52 ЖДҮЧДИЙНХЭЭ НЭГ ИЙМ ХУЛГАЙЧААР УДИРДУУЛАХААР ХЭЛЭХ ҮГ ҮНЭН ОЛДОХГҮЙ ЮМ, ЕС НЬ БАС ЖДҮЧИН, ТЭРБУМТАН, ЯАНА ДАА ЭНЭ НАМ.

Avatar

mgl 2019-04-12 202.179.11.230

Yag zuv, bur MAN-aas huu.

Avatar

Зочин 2019-04-12 202.72.245.204

ТЭРГҮҮН ЭГНЭЭНД СУУГААЧУУЛЫН ХАГАС НЬ ХОЙТ ЭГНЭЭ РҮҮ ШИЛЖЖЭЭ ЭСВЭЛ БҮР ХӨӨЧИХБӨЛ ЯАСИЙМ

Avatar

зочин 2019-04-12 203.91.118.247

МАН болж байна аа, АН-ын сүйрүүлж хаясан Эдийн засгийг ямар ч байсан босгоод ирлээ, Том төслүүд явж байна… Цалин хөлс нэмэгдэж ирлээ,,, Хамгийн гол нь МАНАН Мафи-г устгах үйл ажиллагааг эхлүүллээ,,,, Үүнийг дуусгаж Шударга хууль, шүүх, цагдаатай болох хэрэгтэй бна,,, МАН-ыг дэмжинэ ээ,

Avatar

Содоо 2019-04-12 103.229.121.220

Пялдага

Avatar

Зочин 2019-04-12 202.131.245.243

Яргачин

Avatar

Зочин 2019-04-12 119.40.103.6

Зөв. МАН-ын авлигчид шахагдаж байна. гэхтээ болоогүй, шалгаад цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тэгж чадвал намын нэр хүнд өснө.

Avatar

Зочин 2019-04-12 119.40.98.10

Гудамжинд тавтай морил…

Avatar

ялтан Амгаланбаатар, И нар 2019-04-12 202.131.245.243

Төв аймгийн мөрдөнгийн подвалд тавтай морил.

Avatar

Сөнөсөн нам МАН 2019-04-12 104.218.63.73

Сөнөсөн нам. 4 жил юу ч хийсэнгүй. Хоорондоо албан тушаал эрх мэдлийн төлөө тэмцэлдэж харин ч сайхан нэг нэгнийхээ булхайг дэлгэж өгсөнд нь баярлаж байна. МАН бол үнэхээр ямар ч чадамжгүй нам гэдэгээ нотоллоо. Одоо сонгууль дөхөөд ард түмний өмнө хэлэх үггүй болоод ирэхээрээ адилхан хулгайч хулгайчаа бариарай гэдэг шиг нэг хулгайч нь шударга дүрд тоглож ард түмнийг хуурах гэж оролдож байна. Ард түмэн тэнэг биш. Танай нам бүгд хулгайчууд. 2020, 2024 онд гудамжиндаа хоорондоо алалцаад байж бай за.

Avatar

Зочин 2019-04-12 202.131.245.243

Чи ард түмэн биш ардчилсан а******н гуай, ард түмний өмнөөс дуугарах эрх, мандат чамд байхгүй, ардчиллын яргачин гуай. Чи бол Эрдэнэ вангийн нэг муу хамжлага шүү дээ.

Avatar

МАНАНГИЙН а**с НАМ !!! ХА ХА ХА !!! 2019-04-12 202.126.88.50

АНУУСУУД ЭРДЭНЭ , ЭРДЭНЭБАТАА ШҮТЭЭД СУУЦГАА !!! ХОГЫН УРВАГЧИД !!! ИЙМ АРДЧИЛАЛ БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ХАВЬГҮЙ ДЭЭР !!! ХА ХА ХА !!!

Avatar

МАНАНГИЙН АНУУСУУД ГҮДБАЙ !!! 2019-04-12 202.126.88.50

МАНАНГИЙН АНУУСУУД ЭРДЭНЭ , ЭРДЭНЭБАТДАА НУХУУЛААД СУУЦГАА !!! ХОГЫН УРВАГЧИД !!! ХА ХА ХА !!! ИЙМ АРДЧИЛАЛ БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ХАВЬГҮЙ ДЭЭР !!!

Avatar

БМ 2019-04-12 202.179.27.227

Монгол улсыг МАН бус Олон улсын валютын сан удирдаж байгаа. МАН зөвхөн албан тушаал үнэлж зарж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж