МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна

МАН Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна

МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, Бага хурал хурлаа зарлах сурагтай. Ялангуяа Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлаа тодорхой болгох юм. Учир нь Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох намууд тавдугаар сарын 1-ээс өмнө тодорхой болгох хуулийн заалттай учраас ийнхүү дөрөвдүгээр сарын 20-ны үеэр намын Бага хурлаа товлох юм байна. Бага хурлаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргана.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад “Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг намын Бага хурлаар шийдвэрлэнэ. Бага хурал "оролцоно" гэсэн шийдвэр гаргавал нэр дэвшигчээ тодруулаад явна. Өнгөрсөн намар Бага хурлаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн шийдвэр гарч байсан” гэсэн юм. Мөн хэрэв нам нөхөн сонгуульд оролцохоор бол хэнийг нэр дэвшүүлэх, ялангуяа МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших үү гэсэн асуултад “Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь манай намын дарга” гэсэн тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын нөхөн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны графикийг ЭНД дарж үзнэ үү.

Сануулахад, МАН-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх саналаа өгснөөс УИХ-ын 42-р тойрогт ирэх зургадугаар сарын 30-ний өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон юм. Нөхөн сонгуульд оролцох намуудыг тавдугаар сарын 1-нд бүртгэх ёстой бөгөөд хуулийн хугацаанд намууд нэр дэвшигчээ тодруулах юм. Өөрөөр хэлбэл, санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эвслүүд нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх  ёстой.

Ш.ЧИМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж