Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн бие сайжирч байна | News.MN

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн бие сайжирч байна

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн бие сайжирч байна

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн бие сайжирч байна

Нийслэлийн Баянгол дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэргийг тодруулбал, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг гуравдугаар сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон гэдгийг албаныхан мэдээлж байсан.

Хүү одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус төвийн сэхээний тасагт 25 хоног хэвтэн эмчлүүлж,  дахин хагалгаанд оржээ. Хүүгийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-ийн эх сурвалжаас асуухад “Дөрвөн настай хүү манай төвийн сэхээний тасагт 25 хоног хэвтэн эмчлүүлж, дахин хагалгаанд орсон. Өчигдрөөс /2019.04.11/ хагалгааны дараах энгийн тасагт шилжиж, биеийн байдал нь сайжирч байгаа” гэв.

Дөрвөн настай хүү нь ГССҮТ-д анх гуравдугаар сарын 13-ны өдөр тус эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт бусдад зодуулсан байдалтайгаар хүргэгдэн иржээ. Ерөнхийдөө биеийн байдал нь хүндэвтэр, зүүн талын хатгаалын доод гурван үе дээрээ хугаралтай. Битүү гэмтэлтэй ирээд яаралтай журмаараа хугарлаа бэхлэх мэс засалд, мөн хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгах зорилгоор хэвлийн мэс засалд орсон байна.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-04-12 202.9.44.28

4-хѳн настай хүүхэд олон хагалгаанд орж их зовж эрэмдэг болох нээ. Тэр хойд эцгийг тамлан яраглавал таарна. Ѳѳдѳсхѳн чинээ амьтанг ингэж зовоох гэж..

Avatar

Зочин 2019-04-12 66.181.182.101

эх нь гэж мал наад яргачинаас салаачээ

Avatar

Bold o 2019-04-12 223.62.216.143

Dotor erhteng hevliin hondiig neej uzej shalgadag yum bh daa .M.R ST orchinueiin aparataar bugd garch irmeer yum yadgiin boloo

Avatar

Зочин 2019-04-12 124.158.109.62

Хөөрхий дөө нялх хүүхэд, эх нь яаж тийм новштой хамт эхнэр нөхөр гээд байгаад байдгыг нь гайхаад барамгүй. Бас нэг асуудал бол, энэ сайт, хэвлэл мэдээллүүийнхэн мэдрэ муутай гэмээх юм бичихээ болиочээ. Мэдээллийг үнэн зөв хүргэ, эсвэл бүр болих хэрэгтэй. Гүэйййй бүр яаж ч бодсон "мөн хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгах зорилгоор хэвлийн мэс засалд орсон байна."""—гэж уншчаад гайхлаа. Хүнийг шалгах гээд л хагалаад байж байхуу? А.Сүрэн гэгчээ.

Avatar

Уншигч 2019-04-12 202.179.8.4

Яргачинд зохих шийтгэлий нь оногдуул.Эвий дээ гэж яасан ч хэцүү хорвоо вэ? ямар их өвдөж шаналсан бол гэхээс л элэг эмтрэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж