Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хичээл бүр дээр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү "Цөм хөтөлбөр"-ийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийн сурагчид цэнгээнт бүжгийг бүжиглэж сураад байна.
Хөтөлбөр үр дүнтэй болж, сурагчид өөрсдийн сурсан бүжгүүдээ багш болон үеийнхэндээ сонирхуулсан байна.
Б.БАЯСГАГЧ