МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх албан бичгийг өргөн барьсан. Гэвч өнгөрч буй даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаанаар орлогч нарыг “дэмжихгүй” гэсэн байр суурьтай байсан учраас энэ асуудлыг хойшлуулах санал гаргасан юм. МАН-ын хэсэг гишүүдийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн прокурор Ш.Эрдэнэбилэгийг томилох саналыг намын удирдлагадаа тавиад буй. Тиймээс эрх баригчдын зүгээс Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн С.Алиманцэцэгийг дэмжиж,  М.Чинбатыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа намын удирдлагадаа хэлжээ.

Тэгвэл өчигдөр Ш.Эрдэнэбилэгийг зүтгүүлж,  Ерөнхийлөгчийн санал болгосон М.Чинбатыг дэмжихгүй байгаа МАН-ын хэсэг бүлэг хүмүүс Ерөнхий сайдтай уулзаж, “тохиролцоо” хийжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон прокурорын орлогчдийг дэмжиж, харин зүтгүүлж буй Ш.Эрдэнэбилэг прокурорыг Ерөнхий прокурорын газарт удирдах албан тушаалд томилох тухай ярилцжээ. Тиймээс МАН-ын бүлэг ойрын хугацаанд хуралдаж, хоёр нэр дэвшигчдийг хэлэлцэж, дэмжих бололтой.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ Д.ГАНЗОРИГИЙГ ДЭМЖИХГҮЙ

Улсын Дээд шүүхийн гишүүд Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн. Шүүгч Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналаа албан ёсоор Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр батламжлах зарлиг гаргахгүй. Томилохоос татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, өөр хүний нэр оруулах асуудлаар зөвлөмж хүргүүлэхээр болжээ. Ингээд өөр хүний нэр дээр зөвшилцөж байгаа гэнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхээс санал болгосон нэр дэвшигчээс татгалзах зарлиг гаргах боломжтой юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж