
Амиа алдагсадын ихэнх нь суннитийн "Сахва" ("сэтгэлийн сэрэлт" араб хэлээр) армийн сайн дурын журам цэргийнхэн байлаа. Уг арми нь АНУ-ын дэмжлэгтэйгээр 2006 оноос “Аль-Каида”-тэй тэмцсэн “Иракийн хөвгүүд” нэрээр алдартай бөгөөд 2008 оны намраас шиитийн Засгийн газрын мэдэлд шилжин тэндээс цалинжиж байжээ. Харин өөрсдийнхнөөсөө мөнгө авах болсноор тэдний цалин 300-100 доллар хүртэл буурсан байлаа.
Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн улс төрийн хямралын улмаас алан хядагчид идэвхжиж эхэлсэн байна. Парламентад улс төрийн хүчний ямар ч нам давуу суудал авч чадаагүй учир эвслийн Засгийн газраа байгуулж чадахгүй байгаа билээ.